Нууц мэдээллийн уурхай

Үйлчлүүлэгч нэг долларын дэвсгэрт наадаг заншилтай баар 25 жилийн дараа хана таазаа цэвэрлэхэд ...

Нийтэлсэн: 2017-08-19 03:05:55

Америкийн Мемфис хотын  "Fat Smitty’s" баар одоогоос 25 жилийн өмнө байгуулагджээ. Баарны эзний баталснаар анхны үйлчлүүлэгч нь Орегон мужийн нэгэн далайчин эр байсан гэнэ. Тэндхийн загасчид далайд гарахаасаа өмнө боомтын баарны хананд мөнгөн дэвсгэрт наагаад эсэнд мэнд буцаж ирсэний дараа тэр дэвсгэртээрээ виски авч уудаг заншилтай гэнэ. Хөгшин далайчин үйлчлүүлсний дараа тэр заншлаараа баарны хананд нэгтийн дэвсгэрт наагаад явжээ.

Тэрнээс хойш ирсэн үйлчлүүлэгчид учрыг сонирхон асууж мэдээд  мөнгө наадаг болжээ.

Үйлчлүүлэгчид мөнгөө хана таазанд наасаар битүү дүүргэжээ. Зарим нь өөрийн хүслээ бичсэн мөнгөн дэвсгэрт хүртэл наасан байдаг гэнэ.

Энэ хугацаанд баарны эзэн мөнгөнд гар хүрсэнгүй. 25 жилийн турш олон баармэн, зөөгч солигдсон ч мөнгө хулгайлсан нэг ч тохиолдол гарч байгаагүй аж. Эцэст нь хана тааз багана нь мөнгөн дэвсгэртээр битүү бүрхэгдсэн тул баарны эзэн цэвэрлэхээр шийджээ. 

Хуулж аваад тоолоход нийтдээ 10316 ширхэг нэгтийн дэвсгэрт гарчээ. Энэ нь 25 жилийн дотор баараар нь нэг түм илүү хүн үйлчлүүлсэн болохыг харуулжээ. Баарны эзэн энэ мөнгөнөөсөө улирал бүр ууланд авирахдаа тогтмол ирж үйлчлүүлдэг бой-скаутуудын клубд гурван мянган долларыг нь хандивлажээ. Үлдсэн мөнгийг нь хотынхоо хүүхдийн эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших