Нууц мэдээллийн уурхай

Сургууль дээрээ байнга дээрэлхүүлж зодуулдаг хүүг 50 мотоцикльчин хамгаалалтандаа авчээ

Нийтэлсэн: 2017-08-19 02:09:04

Энэ явдал Иллинойс мужид болжээ. Нэгэн ганц бие эмэгтэйн 11 настай хүү Фил нь сургууль дээрээ байнга дээрэлхүүлж доромжлуулж гадуурхагддаг байжээ. Дээрэлхдэг хүүхдүүд нь нэг ангийнхнаас нь гадна өөр ангийхан ч байсан аж. Зарим үед бүр зодуулдаг болохыг хүүгийн хөхөрсөн биеийг хараад ээж нь олж мэджээ. Тэрээр сургуулийн захиргаа, ангийн багшид нь хандсан ч байдал өөрчлөгдсөнгүй. Харин ч улам их дээрэлхүүлэх болсон гэнэ. Энэхүү байнгийн дарамтаас болж хүү нь сургуульдаа явах дургүй болсон тул сүүлдээ амиа хорлож ч магадгүй гэж ээж нь эмээжээ. Ганц бие түүнд хүүг нь өмгөөлөх хамгаалах хамаатан садан байсангүй. Гэхдээ Брент Ворфилд гэдэг байкер найзтай байсан тул түүнд зовлонгоо хэлжээ.

Орон нутгийн байкеруудын нэгэн клубын тэргүүн тэрээр өөрөө сургуульд байхдаа зодуулж дээрэлхүүлдэг байсан тул хүүд туслахаар шийдсэн байна. Ингээд клубын гишүүдээ цуглуулан хэрхэн туслах талаар зөвлөлджээ.

Тэд хүүг дээрэлхдэг хөвгүүдийг хашраахын оронд өмгөөлж хамгаалах хүмүүстэй гэдгийг тэдэнд мэдрүүлэхээр шийджээ. Ийнхүү хүүг өглөө хичээлдээ явахад нь 50 мотоцикльчдоос бүрдсэн цуваа дагалджээ.

Фил цувааны ахлагч Брентийн мотоцильд сундалдаж явжээ.

Сүрт цувааг сургууль дээр ирэхэд жинхэнэ шуугиан дэгдсэн байсан. Мундаг мотоцикльтой, том биетэй байкерууд хүүхдүүдэд ялангуяа Филийг дээрэлхдэг хөвгүүдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлжээ. Тэр өдрөөс хойш хүүг хэн ч дээрэлхээгүй гэнэ.

Байкеруудын клуб ганц бие ээжид нь туслахын тулд хүүгийх нь бүтэн жилийн хичээлийн хэрэглэлийн зардлыг дааж авчээ. Байкеуудын энэ ажил мужийн боловсролын газрынханд үнэлэгджээ. Тэд сургуулиудад гардаг хүүхдүүдийн нэгнийгээ дээрэлхэх явдалтай тэмцэхийн тулд мотоцикльчдын хамгаалалтын сүрт цувааг ашиглах талаар хамтран ажиллахаар болсон гэнэ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 1
  1. On /202.70.46.209/ 2017-08-19 20:21:29

    Sxan setgeltei z***uus yumaa yerni surguuli dr biy biynee deerelhej zodoh erh bhgvishdee ene t*** dr aaw eejvvd mash sain anhaarah heregteishdee hvvhedni zoduulv*** zodson hvvhdiin etseg ehteini hariutslaga tootsoh heregtei erdem surgah gj ywuulj bga bolhoos uurt taarsan huwi tawilangiinhaa tuluu zoduulah yosgvi

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших