Нууц мэдээллийн уурхай

“Жэнкон Сүх” буюу шинэ “МАНАН”

Нийтэлсэн: 2017-08-18 10:20:28

МАНАН-г манай ард түмэн сайн мэднэ. Бүр сайн мэддэг хүмүүс нь тэнд явж харагддаг.  Өмнө нь Элбэг Баяр хоёрыг МАНАН-гийн тулгуур хоёр чулуу гэдэг байлаа. Магадгүй Намбарван ороод тулгын гурван чулуу тоо ёсоороо бүрдэх байсан. Гэсэн ч Тавантолгойгоо болоод орж чадаагүй. Тэгээд ч нүүр нүүрээ хараад ярьж чадах хүмүүсд гуравдагч зуучлагч хэрэггүй биз. Хоюулаа өөрсдийнхөө ард байгаа хэдийгээ л сайн хариуцаад сайхан маллаад явахад болдог байсан. Харин одоо МАНАН-д шинэ үе ирж хууччуул зайгаа тавьж өгчээ. Хуучны хоёр тулгуур чулууны нэг нь төрийн тэргүүний ажлаа өгч  буулаа. Нөгөө нэгийг нь элбэсээр байгаад элчин сайдаас чөлөөлүүлэх хүсэлтийг өөрөөр нь гаргуулж чадлаа. Тэдний оронд шинэ хүмүүс гарч ирлээ. Хэн гэдгийг сүүлийн хэд хоногийн шил дараалсан үйл явдал харуулсан. Гэхдээ тэд хоорондоо зуучлагчаар дамжуулж харилцдаг байжээ. Нэг айлын тэрсхэн ах дүү хоёр шинэ тулгын хоёр чулууны “сайн дүү” болсон нь улстөрд бас л ховорхон тохиолдолд тооцогдоно. Өмнөх тулгын чулуунууд “эрх тэгш” тэнцүү эрхтэй байсан гэдэг. Тэгвэл энэ удаад түрүүлж уралдаад юманд нь хүрсэн нь давамгайлж байна. Тэгээд нөгөөхөө намын дарга болгоход туслах ёстой байж ... Энэ чухал ажилд энэ талын ажилд машид туршлагажсан дүү нь “сойж уралдуулахаар” ярилцаж байна. Гэхдээ энэ мэт явдлын тухай бичлэг тарсан нь гайхал төрүүлсэн.  Ашиглаж дуусчихаад замаасаа зайлуулах гэж албаар тараасан байхыг үгүйсгэх аргагүй юм. Үүнээс болж намаас нь хөөх тухай яриа гарлаа. Хөөлгөх гэж зориуд тараасан ч байж мэднэ. Тэгвэл МАНАН нэг л тулгын чулуутай үлдэх нь дээ.... 
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших