Нууц мэдээллийн уурхай

МАН-ын “хоёр нүүртнүүдийн” жагсаалтыг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар тэргүүлж байна

Нийтэлсэн: 2017-08-18 03:33:54

АН-ыг хамгийн зарчимгүй нөхдийн цуглуулга гэдэг байсан бол өдгөө энэ алдар МАН-д шилжжээ. Энэ намын дотоод тэмцэл тэнд ямар хүмүүс хутгалдсаныг тодоос тод харууллаа. Ялангуяа залуус нь олон нийтийн эгдүүлцэл дургүйцлийг төрүүлсэн гэхэд болно. Ц.Нямдорж нар нь олон удаа эргэж буцсан зүйл ярьж байсан.

Хамгийн сүүлд л гэхэд Эрдэнэтийн асуудлыг хамгийн их ярьсан хэрнээ хүү нь шахаа хийж байхад зарчмаа умартаад эцэг хүнийхээ  хувьд “тусалсан”.  Гэтэл залуус нь ичихээ байсан ахмадуудаасаа дутахгүй болжээ. Ардын намын залуусыг гаднаас нь харахад тун ч сайхан “амьтад” байдаг. Харвард, Оксфорд төгссөн, 2-3 гадаад хэлтэй, гял цал болсон гээд л... Гэтэл энэ өдрүүдэд “гаднаа гяланцаг, дотроо паланцаг” гэгч болж байна. Ардын намын залуусаас анхлан Л.Оюун-Эрдэнэ цахимаар намын дарга руугаа дайрсан. Сонгуулийн үеэр ингээд инээгээд хамтдаа сууж байснаа тун ч амархан мартсан.

Тэгвэл намын генсек сонгуулиар 60 тэрбумын асуудлыг хуурамч хэмээн ярилцлага өгч мэдэгдэл хийж байсан. Гэтэл сарын өмнөхөн шахуу ярьж байсан зүйлээ умартаад 60 тэрбумынхан хэмээн намын нөхөд рүүгээ дайрлаа. Энэ хэрэгтэй өчигдийг хүртэл эвлэрч дуугай явсан бол шударга бустай эвлэрдэг гэдгээ баталсан гэсэн үг.

Мөн өөрт нь ашигтай бол ямар ч асуудалд таг дуугай болж чаддагаа нотолсон гэсэн үг. Өчидөрхөн үгүйсгэсэн зүйлээ өнөөдөр батлах гэж оролдох тухайн хүнийг ямар ч зарчимгүй гэдгийг л харуулахаас цаашгүй хэрэг юм. 60 тэрбумын хэрэг улстөрчдийг хэн нь хэн бэ гэдгийг “Монгол тулгатны 100 эрхэм”-д орсоноос илүүтэйгээр харууллаа. Бид ч харлаа та нарыг ...

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших