У.Хүрэлсүх “Херо” Баатарын “хүн” байжээ хөөрхий ... /бичлэг/
Эрэлхэг зоримог шийдэмгий гээд эр хүнд байж болох бүхий шинж чанарын “төгс” бүрдэл гэгддэг У.Хүрэлсүх ердөө нэг клипмайкерчны хүн байжээ. Өчигдөрхөн цахимаар “Баатарын бас нэгэн бэлэг МАН-ынхаан, одоо бүр сайн хэрэлдээрэй” гэсэн гарчигтай бичлэг цацагдлаа. Наймдугаар сарын 15-16-нд шилжих орой цацагдсан энэхүү бичлэг “Херо” студийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын ихэд ойр түнш болохыг баталсан яриа байх юм. Гурван минут үргэлжилж байгаа ярианы турш Б.Баатар, У.Хүрэлсүх нар тасралтгүй инээлдэж байгаа нь ямар их дотно болохыг нь харуулж байна. Энэ л яриа У.Хүрэлсүх намынхаа эсрэг ажиллаж нэр дэвшигчээ унагаах “хутга” өвөртөлж явсаныг нотоллоо.
Хэдэн клип “найруулсан, “Би чамд хайртай” алдарт киноны хоёрыг хийнэ хэмээн сайн бүтээлийг саар болгосон клипмайкер залуугаар “удирдуулаад” явж байжээ. Энэ ярианаас М.Энхболдыг хэн унагаж Х.Баттулгыг хэн ерөнхийлөгч болгосон нь тодорхой боллоо. Ардын намын “топор” Хүрэлсүх, АН-ын клипмейкерчин хоёр унагажээ. Бүр тодруулбал Элбэгдоржийн үгээр муудалцдаг байсан МАН “Херо” Баатарын хатгаасаар хагаралддаг цаг иржээ. Ярианы бичлэгээс харахад У.Хүрэлсүхэд улстөрийн зарчим, үнэт зүйл гэж алга, бүр байгаа ч үгүй юм байна. Харин ч эрх мэдлийн төлөө хэнтэй ч нөхцөхөд бэлэн явсаар иржээ. Тэр удирдагч байгаагүй харин удирдуулдаг байсан нь батлагдлаа. Одоо ч түүнийг “уралдуулж” удирдах хүн нь “Херо” Баатар болсон. Хэрвээ У.Хүрэлсүхийг дээрээ гаргавал Баатарыг толгой дээрээ залсантай ялгаагүй юм байна.
Б.Баатар: Сайн байна уу, Та.
У.Хүрэлсүх: Бичлэг хийгээгүй биз дээ.
Б.Баатар: За яршиг бичлэгээ унтраачихая. Рекорд пауз авчихая.
У.Хүрэлсүх: Чи бичлэг хийсэн байж магадгүй шүү.
Б.Баатар: Ямар аймаар юм бэ, ийм нэр хүндтэй ч болчих гэж.
У.Хүрэлсүх: Зүгээр ч байж чадахаа байсан. Хүнтэй ч юм ярьж чадахаа байсан байна шүү дээ. Чамтай л ярьж байна. Чамаас өөр хүнтэй бол ярих ч үгүй шдээ.
Б.Баатар: За ярих ч үгүй, Шадар сайд хаагуур яваад байна.
У.Хүрэлсүх: Баяр наадмын комиссоо хийж байна шдээ. Надад бас үндсэн ажил байна шүү дээ.
Б.Баатар: Байна л даа, одоо харин тийм. Хөөш, та өнөөдөр орой яах юм. Гурав, бүгдээрээ уулзах юм уу. Үгүй юм уу, за хэн … Оюука над руу хэлээд би юу яасан шдээ. Тулга ахад юм хэлсэн шдээ. Өнөөдөр уулзах уу гэсэн. За яг шүү гэсэн шдээ уг нь.
У.Хүрэлсүх: За яахав, өнөөдөртөө амжихгүй. Маргааш л больё. Чи хаагуур байгаа юм.
Б.Баатар: Заа за, би жимдээ л байна. Одоо жим хийж хүн шиг байя аа. Өөөрөө дэвшиж байгаа юм шиг гүйлээ, хэд хоног өвчтэй юм шиг.
У.Хүрэлсүх: За одоо тэгээд баяр хүргэе. Уясан морио уралдуулж, түрүүлсэн бөх уяач их сайхан болж байна шдээ. Ойлгомжтой.
Б.Баатар: Харин тийм, уяа ч их сайхан байна өө. Би бас одоо тэгээд…
У.Хүрэлсүх: Хөгийн, хөгийн юм их боллоо доо. Одоо тэгээд уулзаж байгаад ярья даа. Үлгэр домог шиг л юм …
Б.Баатар: Үлгэр домог шиг болсоон болсон, харин тийм ээ. Та нэг юу яах юм биш үү. Цаадахтайгаа нэг ярьсан нь дээр юм биш үү. Би бол ерөнхийдөө бол хэлчихсэн байгаа. Тэгээд өнөөдөр тэгвэл “Топор”-той уулзчихъя л даа тэгвэл. Таныг чинь “Топор” гэдэг шдээ. Таны нууц нэр Топор шдээ. “Топор”-той уулчихмаар байна гээд л инээгээд л байна лээ. Би тэгээд хэлсэн байхгүй юу.
Би тэгээд хэлсэн байхгүй юу. Ерөнхийдөө бол таны ялалтын чинь бараг л 40-50 хувь нь юу бол энэ хоёр чинь ингээд Хүрэлсүх ах шүү дээ. Та өөрөө мэдэж байгаа биз дээ. Ингэж байгаа шүү гэсэн. Харин тийм ээ, тэднийг бол арчих ёстой байсан. Тэгээгүй нь гээд, учир нь тэр байна гээ л татаж унаад байна лээ.
У.Хүрэлсүх: Өөр юу байна.
Б.Баатар: Эрлийз морьд дээр их баярлаж байгаа цаадах чинь. Ганцаараа үзээд суугаад татаж унаад байсан.
У.Хүрэлсүх: Би чамд морь морь гэж хэлээ биз дээ.
Б.Баатар: Энэнээс илүү би яаж дэмжихэв дээ гэсэн чинь… Хүн болгон л тэгсэн байна лээ.
У.Хүрэлсүх: Дараа нь одоо тэрүүгээр чинь өөрөө байдалд орсон шдээ.
У.Баатар: Та нар ч алдаг хүмүүс шүү. Зах яахав уулзаж байгаад ярина аа. Өнөө орой юм уу, маргааш залгая за юу. Оюука та хоёр байж байгаарай.
Б.Баатар: Тэгээд юу юм биш үү ах. Оюукатай ярьж байя. За тэгий, за баярлалаа ах …
Б.Баатар: Одоо тан руу оръё оо. Таныг бас уралдуулмаар байх юм одоо.
У.Хүрэлсүх: Уг нь чи ч дээр үед л хоёр ахыгаа уралдуульяа гэж ярьсан. За яахав, нэг нь ч уралдаад түрүүлчих шиг боллоо.
Б.Баатар: Яваад л байгаа биз дээ. Одоо таныг түрүүлүүлнэ ээ.
У.Хүрэлсүх: Тэр ч одоо ер нь их ойрхон болчихоод байгаа шдээ. За тэгье, тэгээд уулзаж байгаад ярья.
Б.Баатар: За.
НУУЦ.мн
Khurelsukh bol Jnhene er hun Ah dvv 2 yum yri*** bizdee yun surteiin