УБТЗ-ын Худалдан авалт борлуулалтын алба 13 жил ажилласан ажилтанг халаад сонгон шалгаруулалтгүй хүн авчээ
Нийтэлсэн: 2017-08-14 04:43:29
.jpg)
Үүнийг шалгадаг газар нь шалгах л хэрэгтэй юм байна. УБТЗ-ын даргын тушаалаар өнгөрсөн жилийн 11-р сард Хангамжийн албыг татан буулгаж Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албыг байгуулж, бүтцийг баталсан. Шинэ баталсан бүтцээр Худалдан авах, борлуулалтын ажиллагааны албанд Хангамжийн албаны хангамж хариуцсан найман инженерийн орон тоог шилжүүлж, захиалга, гааль, нийлүүлэлтийн менежер зургаа, тендерийн бэлтгэл, зохион байгуулалтын менежер хоёр, зах зээл судалгааны менежер нэг гэсэн нийт есөн орон тоотой болжээ. Ингэхдээ вагоны сэлбэг, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн хангамж хариуцсан инженерээр 13 жил ажилласан ажилтанг халсан байна. Ажилтны ажил үүргээс нь л харахад ихээхэн “ач холбогдолтой” албан тушаал гэдэг нь илт. Хангамж хариуцсан жилтан нь зорчигч үйлчилгээний алба, түүний харьяа аж ахуйн нэгж, ВОРХ албаны дагуу сэлбэг материал, тоног төхөөрөмж, ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн захиалгыг нэгтгэн боловсруулж, гадаад дотоодын бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдийн судалгааг хийж, худалдан авалтын хамгийн үр ашигтай хувилбарыг сонгон худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, захиалагчдыг шаардлагатай сэлбэг, материал, тоног төхөөрөмжөөр шуурхай хангах үүрэгтэй. Үүнээс үзэхэд энэ албанд өөрийн хүнээ тавих нь бас л ихээхэн чухал байсан бололтой. Ингээд олон жил ажилласан ажилтанг хууль бусаар халаад оронд нь Д.Т гэдэг шинэ хүнийг сонгон шалгаруулалтгүй авсан гэнэ. Ингэж халж солихдоо орон тоог хасаж цөөрүүлсэн хэмээн тайлбар гаргажээ. Гэтэл тэр нь үндэслэлгүй болох нь батлагдсан байна. Ийнхүү төмөр замын хангамж худалдан авалт хариуцсан голлох ажилтнууд үндсэлэлгүйгээр халагдаж солигдож байгаа нь нийт төмөр замчдын хардлагыг төрүүлж байна.
НУУЦ.мн
