Нууц мэдээллийн уурхай

Төрийн банкны 103 сая төгрөг шатсан хэрэгт хамгаалалтын цагдаагүй, зориулалтын цүнхэнд хийлгүй явж байжээ

Нийтэлсэн: 2017-08-14 01:25:58

Одоогоос хоёр жилийн өмнө 2014 оны 8-р сарын 13-ны өдрийн өглөөний 07 цагийн үед Хэнтий аймгийн Дархан сумын  “Өндөр довны энгэр” гэх газарт Төрийн банкны 103 сая төгрөг бэлнээр тээвэрлэж явсан “Киа Бинго” машин шатаж бэлэн мөнгөнөөс 96.4 сая төгрөг, нийт үнэлгээ нь 7.1 сая төгрөгний үнэ бүхий тавилга, эд зүйлс шатсан. Мөн мөнгө тээвэрлэж явсан машин шатаж эзэнд 14.5 сая төгрөгийн хохирол учирсан. Гайхалтай Бор-Өндөр салбар нь албаны гурван машинтай атал тэр өдөрт хувь хүний машиныг хөлсөлсөн байжээ. Мөн хамгаалалтын цагдаагүй,салбарын ажилтан ганцаар явсан. Мөн бэлэн мөнгийг банкны зориулалтын шатдаггүй, нордоггүй уутанд хийгээгүй байсан. Энэ хэрэгт Төрийн банкны Хэнтий аймгийн Бор-Өндөр тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байсан А. Мөнхбат,  Б.Бүдхорол нь Төрийн банкны Хэнтий салбарын  харилцааны ахлах менежер асан Б.Бүдхорол нар холбогдсон.  А.Мөнхбатыг “Мөнгөн тэмдэгт хураах, зузаатгах, тээвэрлэх үйл ажиллагааны журам”ыг олон зүйл заалтаар зөрчсөн тээвэрлэж явахдаа архи ууж тамхи татсан гэж буруутгасан. Анхан шатны шүүхээс хохирлын бараг 80 хувийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин Б.Бүдхоролыг Хэнтий салбарын захирал Г.Сүнжидмаагийн ажил үүргийг ээлжийн амралттай байх хугацаанд нь орлон гүйцэтгэж байхдаа салбарын захирлын ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг зохих биелүүлээгүй, хяналт тавиагүй хэмээн буруутгасан. Түүнээс 20.7 сая төгрөг гаргуулж Төрийн банкинд олгуулахаар шийджээ.. Энэ хэрэгт хуурамч тушаал гаргасан бас нэг хэрэг нэмэгдсэн. Мөнгө шатаж бөөн хэрэг дэгдсэний дараа  салбарын захирал Сүнжидмаа нь хэрэгт холбогдох үедээ “Б.Бүдхорол нь намайг орлож байсан юм” гэсэн хуурамч тушаал гаргаж өгсөн гэнэ. Ингээд албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн ч явцын дунд  хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болжээ.  Жинхэнэ тушаалд  зөвхөн зээлийн хороог даргална гэж байсан ч хуурамч тушаалд салбарын захирлыг орлон ажиллана гэсэн өгүүлбэр нэмсэн байжээ. Ийнхүү Б.Бүдхорол нь салбарын захирлыг хуулийн дагуу орлож байсан эсэх нь эргэлзээтэй гэнэ. Тухайн үед Бор-Өндөр тооцооны төвийн АТМ, касс нь мөнгөгүй болсон тул Төв банкнаас “Бор-Өндөр салбарт хурдан мөнгийг нь олго” гэсэн үүрэг даалгавар ирсэний дагуу л мэдэгдэлд гарын үсэг зурж мөнгийг гаргасан гэнэ. Төрийн банкны А/26 журамд зааснаар Төрийн банк нь цагдаагийн байгууллага болон харуул хамгаалалтын байгууллагатай гэрээтэй ажиллах ёстой. Мөн зузаатгалын мөнгийг заавал даатгалд хамруулсан байх, зориулалтын цүнхэнд хийж тээвэрлэх учиртай ч энэ журам хэрэгжээгүй байжээ. Гэсэн ч банк мөнгөө л олж авахаар зүтгэж байгаа аж. Цүнхний тухайд  Монголбанкнаас гарсан загвар, стандартыг л баримталж хийсэн, материал нь яг шатамхай биш ч бас шатдаггүй биш хэмээн маргаж байна. Тухайн үед банкинд нь Аюулгүй байдлын газар гэж байсан гэжээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших