Нууц мэдээллийн уурхай

Шадар сайдын комисс “Могулскай”-г дэмжиж хувийн компаний захирлыг цагдаагаар баривчлуулжээ

Нийтэлсэн: 2017-08-14 00:33:20

Өнгөрсөн өвөл нэлээд хүйтрэхэд “Могул таун” хорооллынхон даарч зутарсан. Энэхүү зутрахын шалтгаан нь энэ хорооллыг барьсан “Могулскай” компаниас үүдэлтэй гэнэ. Түүнээс гадна тус хорооллын барилгыг тухайн үед улсын комисс хүлээж аваагүй байсан. Гэтэл улсын комисс хүлээж аваагүй, халаалт нь шийдэгдээгүй орон сууцны барилгад оршин суугчдийг оруулаад эцэст нь гамшгийн байдал үүссэн нэрийн дор “Эм Эс Пи Ди” гэдэг хувийн компанийг хохироож захирлыг нь цагдаагаар баривчлуулжээ. “Могул Таун” орон сууцны хорооллын захиалагч “Могулскай” нь “Эм Эс Пи Ди” компаний өмчлөлийн ус, дулааны шугам угсралтын ажилд хөрөнгө оруулалт оруулсны үндсэн дээр энэ уг шугамд холболт хийн “Могул Таун” орон сууцны цогцолборын дулаан болон цэвэр усны хэрэглээгээ хангахаар гэрээ байгуулжээ. Гэсэн ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хөрөнгөө оруулсангүй. Ингэсээр байтал хүйтэрчээ. Даарч зутарсан оршин суугчид нь Шадар сайдад “аврал” эрсэн захидал бичжээ. “Аврагч” шадар сайд нь гамшгийн байдал үүссэн хэмээн тусгай комиис байгуулж асуудлыг шийдэхийг ОБЕГ-д үүрэгджээ. Ингээд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд байрлах “Могул таун” орон сууцны цогцолборын “гамшгийн байдлыг” шийдвэрлэх ЭХЯ, БОАЖЯ, Улаанбаатар хотын ерөнхий менежер, инженерийн байгууламжийн хэлтэс, ЦЕГ, МХЕГ, Улаанбаатар Дулааны сүлжээ, Зайсан дэд бүтэц холбоо болон Гал түймэртэй тэмцэх газрын төлөөллөөс бүрдсэн Улсын онцгой комиссийн ажлын хэсэг байгуулагдаж ахлагчаар нь ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр томилогджээ. Гэрээний үүргээ биелүүлдэггүй хувийн компани ийнхүү “гамшгийн байдал” үүсгэж чаджээ. Баянхошууны эцэст биш харин Зайсан амьдардаг хүмүүсийн төлөө Шадар сайд У.Хүрэлсүх маш хүчтэй бүрэлдэхүүнтэй комиссыг маш хурдан байгуулсан байна. 10 өндөр албан тушаалтны бүрэлдэхүүнтэй комисс баячуудын хороолол гэгдэх Зайсанд очиж байдалтай “танилцаад” хурал хийж, “Эм Эс Пи Ди” компанийн өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан ХТП болон ЦТП-д хүчээр холболт хийж, “Могул таун” орон сууцны хорооллыг дулаанаар хангах шийдвэр гаргажээ. Ингэхдээ олон хууль зөрчсөнөөс гадна маш их хүч түрсэн ажиллагаа явуулсан хэмээн хохирсон компани гомдол гаргажээ.

Комисс хоёр удаа  хуралдахдаа тэдэн лүү л дайрсан уур амьсгал дор болжээ. Хамгийн их сүр хүчээ үзүүлсэн нь тус команий захирлыг цагдаагаар баривчлуулан авчирч хуралд суулгажээ. Комиссынхон “Могулскай” хотхон хөлдвөл оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх, нүүлгэн шилжүүлэх зардлыг та нараас гаргуулна хэмээн айлгаж сүрдүүлжээ. Гэтэл анхнаасаа улсын комисс хүлээн аваагүй, халаалт нь шийдэгдээгүй орон сууцны барилгаа өндөр үнээр зарсан “Могулскай” компаний  талаар ямар ч хариуцлага яригдсангүй. Харин ч хаацайлж хамгаалжээ. Улсын комисс хүлээж аваагүй,халаалтанд холбогдоогүй гэдгийг нь мэдсээр байж орсон оршин суугчид “гамшигт өртөгсөд” болжээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн “техникийн холбогдолтой осол’’ гэдэгд үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж, шугам, сүлжээ эвдрэх, тээврийн хэрэгсэл осолдох сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэргийг оруулсан байдаг. Гэтэл энэ нөхцөлд ердөө “Могулскай” комдани гэрээний үүргээ биелүүлээгүйгээс л асуудал үүссэн байсан. Хуулиар эхлээд гамшгийн нөхцөл байдал үүссэн эсэхийг тогтоох ёстой. Улсын онцгой комисс ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.1.6-д “Улсын онцгой комисс нь гамшгийн цагийн байдлын үнэлгээг мэргэжлийн байгууллага, шинжээчээр хийлгэх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл тухайн Улсын онцгой комиссын ажиллах хэсэг болон Шадар сайд нь гамшгийн ажиллагааг тодруулах ажиллагаа явуулаагүй, шинжээч болон мэргэжлийн байгууллага томилоогүй, ердөө л оршин суугчдын хүсэлтийг хүлээн авч гамшгийн нөхцөл байдал үүссэн гэж үзэж тушаал шийдвэр гаргажээ. Ийнхүү Шадар сайдын байгуулсан комиссоос болж  Зайсанд тансаг хороолол барьсан том компани завшиж ЦТП барьсан компани хохироод үлджээ. “Гамшгийн нөхцөл” зарлуулж чадсанаар “Могулскай” өөрт нь л “гамшиг” болсон асуудлаа л маш аятайхан шийдвэрлүүлээд авсан байна. Ийнхүү Монголд “гамшгийн байдал” үүсгэхэд тун амархан болжээ. Тансаг хороололд амьдардаг хэн ч гэсэн Шадар сайдад “авралын захиа” бичээд л “гамшгийн байдал” үүсгэж болох гэнэ. 
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 3
  1. leo /202.131.248.210/ 2017-08-14 17:35:31

    Энэ намыг ингэж шинэчлэхгүй бол МАН чинь зүгэар л*** нарын хамаатан садангуудын гэр бүл болжээ. Тэр 60 тэрбумын балай хэргийг хар. Үнэхээр энэ намд том өөрчлөлт хийж энэ намын толгойд байгаа авилгачдыг зайлуулах ёстой болжээ. Ингэхэд том тэмцэл хэрэгтэй . Дэмжиж байнаа. Ард түмэн дэмжиж байна.

  2. A /202.131.248.210/ 2017-08-14 17:44:00

    Erdenebat odo ene hudlaa uildelee zogsooh hergtei Hurelsuhiig jinhen er hun gej ard tumen bugd mdej bga sh d

  3. Z /27.123.212.136/ 2017-08-14 19:53:11

    Энэ сэтгүүлч хөөрхий зайсан л бол тансаг баячууд гж боддог хоцрогдсон атаархсан ядмаг бодлоосоо ичмээр юм. Баячууд***ь хэдийн утаанаас хотоос зайдуу хотын захуудаар хаусанд амьдардаг болсон. Зайсан зээлээр о.с авсан жинхэнэ ажилчин хөдөлмөрч хүмүүс бга шүү могул тауны хувьд тансаг биш хамгийн хямд үнэтэй хороололдоо ордог

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших