Гэрлэх ёслол дээрээ уйлж байгаа хүргэн хүүгийн зураг цахимыг уяраажээ /зураг,гайхам/
Нийтэлсэн: 2017-08-13 11:50:23
.jpg)
Теннесси мжийн Мик Бейкер хэмээх залуу сүйт бүсгүй нь аав, хадам аавыгаа сугадан ирж байгааг хараад сэтгэлийн хөдлөлөө барьж дийлэлгүй тэсгэлгүй уйлжээ.
.jpg)
Тэрээр дараа нь хүсэл мөрөөдөл нь биелсэнд ийнхүү нулимсаа барьж чадаагүй хэмээжээ. Хурим дээр сүйт бүсгүй, ээж нар голдуу уйлдаг атал ийнхүү хүргэн хүү уйлсан нь цахимд шуугиан тарьжээ. Нэгэн хэрэглэгч энэ зургийг хамгийн сэтгэл уярам хэмээн нэрлэсэн байна.
.jpg)
.jpg)
.jpg)
Сүйт бүсгүй нь болох 22 настай Бейли хоёр аавыгаа сугадан ирэхдээ ирээдүйн нөхрөө уйлж байхыг хараад бас л сэтгэл нь хөдөлжээ. Сүйт залуус нулимсаа барьж дийлэлгүй хэсэгтээ буруу харж зогсжээ.
.jpg)
.jpg)
Бэйлийн хэлсэнээр Мик тун зөөлөн сэтгэлтэй гэнэ
-Түүнийг уйлж байхыг хараад надад ямар их хайртайг нь бүх биеэрээ мэдрэсэн. Магадгүй миний тэрхүү мэдэрсэнийг олон олон бүсгүйчүүд мөрөөддөг байх-
Эр хүн гэхэд жаахан эмзэгхэн гэдгээ Мик хүлээжээ.
.jpg)
-Сүйт Бэйлийгээ хараад л шууд нулимс маань гарсан. Барьж зогсоох гээд дийлээгүй. Дотроо оргилсон булгилсан бүхнийг барьж чадаагүй болоод л уйлсан. Магадгүй энэ өдөр, энэ мөчийг маш их хүлээлснээс болсон байх-
Мик нулимсаа барих гэж маш их хүч гаргасан гэнэ. Бэйд ирээд гараас нь барьж тайтгаруулсан нь нэмэр болжээ. Гэрлэлтийг нь батлах үед нүдэнд нь нулимс цийлэгнээгүй байна.
.jpg)
.jpg)
Микийн уйлж байгаа зургийг сүйт бүсгүйн эгч цахимаар цацжээ. Цацсан дор 3300 удаа шейрлэж 35400 лайк авчээ. Олон хэрэглэгчид Мик Бэйл хоёрыг урт удаан аз жаргалтай амьдарч бас хөгширч нэг өдөр хамтдаа хорвоог орхих заяаны хос мөн гэжээ.
НУУЦ.мн
