20-той америк залуу тайван жагсаал руу машинаараа дайрч нэг хүнийг хөнөөж 19 хүнийг гэмтээжээ /бичлэг, аймшиг/
Нийтэлсэн: 2017-08-13 02:48:19
Өчигдөр Виржина мужийн Шарлотсвилле хотод аймшигт халдлага гарчээ. Тус хотын гудамжаар явж байсан арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон нацизмыг эсэргүүцсэн тайван жагсаал руу гэнэт машинаар хурдтай дайрчээ.
Хурдтай дайрсан машинд 33 настай эмэгтэй дайрагдан амиа алдаж өөр 19 хүн хүнд хөнгөн гэмтэж бэртжээ.
Машинаар дайрсан этгээд нь Огайо мужийн Мауте хотоос ирсэн 20 настай Жэймс Алекс Фиелд гэгч байжээ.
Түүнийг газар дээр нь баривчилсан байна. Жагсаалд хар, цагаан арст иргэд оролцож байжээ. Болсон явдалтай холбогуулан ерөнхийлөгч Трамп эмгэнэл илэрхийлжээ.
Виржина нь боолчлолыг хамгийн сүүлд халсан муж юм. Энд цагаан арьст нацистууд болон хар өнгөт арьст иргэдийн хооронд байнга мөргөлдөөн гардаг.
Хэрэгтэн өдгөө мужийн төв шоронд хоригдож байна. /Дайрч байгаа нь 0,23 секундээс.../
NUUTS.mn