Нууц мэдээллийн уурхай

Эхнэрээ нууц амрагтай нь гардсан колумби эр хоюуланг нь оронд нь буудан хороожээ /зураг, аймшиг,16+/

Нийтэлсэн: 2017-08-12 02:56:47


Колумбын Publimetro сонинд мэдээлснээр нууц амрагаа гэртээ авчиран жаргаж байсан эмэгтэйн нөхөр хоюуланг нь оронд нь буудан хөнөөжээ. Энэ явдал Атлантико хотод болсон байна.

Шөнийн харуулаар ажилладаг 42 настай Хуан Карлос Гарсия нь эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Сандра Кастельянос нь 39 настай байжээ. Шөнийн харуул эр манайхаар 24/48 гэсэн ээлжээр ажилладаг байсан гэнэ. Тэрээр хагас жилийн өмнөөс эхнэрээ өөр хүнтэй явалдаад байгаа гадарлажээ. Удалгүй хөршүүд нь шивэр авир хийх болсон байна. Харуултай сайн харьцаатай байдаг нэгэн хөрш эмгэн  ээлжинд гарах үед нь шөнийн цагаар нэгэн эрэгтэй гэрт нь ирж өглөө үүрээр гардаг тухай дуулгажээ. Ингээд харуул шалгахаар шийджээ. Тэрээр ажлаасаа өглөө нь бууж өдөржин унтсаны дараа ээлжийн харуулд нь ажил гарсан тул хэмээн орой ахиж хононо хэмээн эхнэрдээ хэлжээ. Эхнэр нь урьдын адил хоолыг нь бэлдэж өгөхөд 20,00 цагт гэрээсээ гарч найз нартайгаа цаг нөхцөөжээ. Ингээд 23 цагийн үед  хөрш эмэгтэйгээс нь мэдээлэл ирэхэд эхнэр лүүгээ залгажээ. Эхнэр нь хүүхдүүд унтсан, өөрөө ч унтах гэж байгаа тухайгаа хэлсэн байна. Харуул 30 минутын дараа гэртээ ирэхэд “унтах” гэж байсан эхнэр нь унтлагын өрөөндөө нууц амрагтайгаа жаргаж байсанд газар дээр нь хоюуланг нь буудан хороожээ.

Энэ үед хүүхдүүд нь нөгөө өрөөндөө унтаж байсан аж. Тэрээр эхнэрээ нууц амрагийх нь хамт буудан хороогоод цагдаа дуудаж хэргээ хүлээжээ. Алуулсан нууц амраг эр нь 35 настай Ное Гомес гэгч байжээ.

Аллагын зураг хэвлэлээр цацагдаж шуугиан дэгдээгээд байна. Халуун цуст латин америк эр “эхнэр маань намайг эр хүний минь хувьд доромжилж нэг насны амьдрлыг маань балласан тул хоюуланг нь хороосон” гэжээ. Өдгөө эх нь алагдаж эцэг нь баривчлагдсан тул гурван хүүхдийг нь хамаатнууд нь авчээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 4
  1. Элбэгдорж /71.87.113.197/ 2017-08-13 21:36:36

    Сайхан болгож өгч.

  2. 40K /103.57.93.237/ 2017-08-14 04:16:41

    Ok

  3. 40K /103.57.93.237/ 2017-08-14 04:16:41

    Ok

  4. zochin /202.9.43.63/ 2017-08-14 08:01:49

    aimaar umaa

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших