Нууц мэдээллийн уурхай

Цахимын од “тайчигч” саятан эр 10 сая еврогоор шоудсан нь илэрч шуугиан тарьжээ

Нийтэлсэн: 2017-08-11 09:18:46


Жил гаруйн өмнөөс 50 настай гэхэд гайхалтай биетэй саятан эр тансаг хөлөг онгоц дээрээ залуу бүсгүйчүүдтэй бүжиглэж байгаа зураг дэлхийн цахимаар тарж шуугиан дэгдээсэн. Эрчүүд мэдээж саятанд, хүүхнүүд тэрхүү бүсгүйчүүдэд атаархсан. Энэ бол итали саятан, IMA группийн эзэн Жанлуки Вакки юм. Тэрээр 50 насандаа баймгүй биетэй, чадварлаг бүжиглэдэг, алиа хошин зантайн дээр маш их мөнгөтэй, тансаг хөлөг онгоц орд харштай байсан тул бүсгүйчүүд нүдэнд өртөх гэж өмнүүр эргэлддэг байжээ. Хөлөг онгоц дээр нь зугаа цэнгээн, үдэшлэг тасардаггүй. Тийм нэгэн үдэшлэгийн зураг нь цахимаар цацагдсаны дараа Истаграмм дахь дагагчдын тоо нь бүр 12 саяд хүрсэн.

Итали саятан тансаглаж чаддаг, наргиж чаддаг жинхэнэ шоучин эр гэнэ. Дээр нь мөнгөөр бялхаж байдаг. Гэтэл саятан эр хамаг мөнгөө зугаа цэнгэлд өгөөд дууссан нь саяхан илж болжээ. Өдгөө түүний хаус,эдлэн, усан онгоцыг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн “Banco BPM” банкны нэхэмжлэлээр битүүмжлэн лацаджээ.

Саятан зөвхөн энэ банкинд л гэхэд 10 сая еврогийн өртэй гэнэ. Удалгүй саятны тасралтгүй зугаа цэнгэлийн цаана санхүүгийн маш хүнд асуудлууд нь нуугдаж байсан нь илэрчээ. “IMA” групп нь нийтдээ 30 сая еврогийн өрөнд орсоноос удаан хугацааны турш төлсөөр 10 сая хүртэл бууруулж чаджээ.

Гэтэл энэ хэмжээнд хүргээд л итали саятан зээлээ төлөхөө байж харин мөнгөөрөө наргиж цэнгэж зугаалж гарчээ. 10 саяын өр нь төлөгдөөгүй байхад Порто Черво гэдэг амралтын бүсэд таван сая еврогийн үнэтэй эдлэнг зээлээр худалдан авч шоуны ордон болгожээ. Группийнхээ орлогоор наргисаар байгаад дуусмагц сүүлдээ хамаатнуудаасаа мөнгө зээлж эхэлсэн байна.

Өнгөрсөн хавар нагац нь болох Марко, Альберто нараас 360 мянган евро зээлээд тэр мөнгөөрөө нисдэг тэрэг түрээслэн бүсгүйчүүдтэй нисэж зугаацаад дуусгасан тухай Италийн цахимд бичжээ. Өдгөө түүний нийт өр нь 30 сая евро хүрсэн гэнэ.  Гэтэл байгаа хөрөнгө нь 18 сая еврод хүрэхтэй үгүйтэй үлджээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших