“Миний толгой руу архины лонхоор цохь, би бөө тул яах ч үгүй” гэж цохиулаад амиа алджээ
Нийтэлсэн: 2017-08-11 01:36:58
Энэ хэрэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших “Гашуун сухайт” хилийн боомтонд болжээ. Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлалтай Гашуун сухайт хилийн боомтонд тус аймгийн Даланзадгад сумын харьяат иргэн Ц.Г-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргах явцдаа түүний толгойд архитай шилээр цохиж алсан хэрэгт холбогджээ. Түүнтэй хамт “Очир төв”-д ажилладаг Б.Э, Д.М нар байжээ. Тэд хохирогчийг амь биед аюултай нөхцөлд байхад нь өөртөө болон бусдад хохирол учруулахгүйгээр туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй, мөн тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэгт буруутгагдсан. Шүүгдэгч болсон явдлын тухай “...,талийгаач бид хоёр манай гэрт очиж хоносон. Өглөө манай аавын мотоциклийг авах гэ хамтдаа Цагаан хаданд очсон. Тэр үед Э дэлгүүрээс хоёр шил архи авчирсан бөгөөд түүнийг ууж дууссан. Ахин гурван шил 0.75 граммын ерөөл архи, идэх юм аваад хөдөө гарч ууссан. Эхний шил архи ууж дуусаад дараагийн архи талдаа орж байхад талийгаач тэр архийг газар цохиж хагалаад хагарсан шилийг нь бариад Х, Мөнх-Эрдэнэ нар луу агсарч та нарыг энд алаад булчихсан байхад хэн ч мэдэхгүй гээд агсам тавьсан. Би “чи хэзээ хүн алдаг болсон юм бэ?” гэж хэлсэн. Хоёрдахь шил архиа дуусаж байхад талийгаач намайг чи миний толгой дээр архины шилээр цохичих би бөө учраас зүгээр гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ?” хэд талийгаач би зүгээр намайг бөө гэдгийг мэднэ биз дээ гэж гээд малгайгаа өмсөх үед нь би нэг удаа талийгаачийн толгой руу архины шилээр цохиход шил хагарсан. Талийгаач цохиулсныхаа дараа 10-15 минут хэртээ миний хажууд суугаад юм ярьж байсан. Цагаан хад руу явахад талийгаач машины зөв талын хойд талын сүүдрэнд хэвтэж байсан. Очоод сэрээгээд Очир төвийн хажуу талын тогтоол усанд хөлийг нь хийж цээжин хэсгийг арай өндөр хайргатай газар тавьж угаасан. Архи дууссан тул Цагаан хадны төв дээр очсон. бөгөөд Х, М хоёрыг гэр буудалд үлдээчхээд Э талийгаач бид гурав Б ахынд очсон. Очоод ор засаж талийгаачийг унтуулсан. Цагаан хадны төв дээр очиж Баялаг дэлгүүрээс хоолны материал, шил архи аваад буцаж ирээд хоол хийж архиа уусан. Талийгаачийг дуусан боловч огт унтаад сэрэхгүй байсан. Б ах наад хүн чинь яагаад сэрэхгүй байгаа юм бэ, эмнэлэгт үзүүлэх юм уу? гэсэн. Э бид 2 хоёр талийгаачийг орны бүтээлгэн дээр өргөж машинд оруулаад Энержи ресурсын эмнэлэг очиход эмч нь байхгүй байсан. Цагаан хадны эмнэлэгт үзүүлэхэд хурдан Ханбогдын эмчид үзүүл бие нь муу байна гэсэн тул шууд явсан. Оюутолгойн засмалаас гараад 8-9 км явж байхад талийгаач түгжрэх шиг болоход хамарнаас нь цус гарсан. Эмнэлгийн машин ирж эмч талийгаачийг үзээд нас барчихсан байна гэж хэлээд бид хоёрыг эмнэлгийн машинд суулгаж манай машиныг өөр хүн барьж Ханбогд суманд ирж талийгаачийг морогд хийсэн,эмч цагдаад мэдэгдсэн” гэжээ.
НУУЦ.мн

yoooyo yamar aiim***r ih arhi uusan yum be b***ai yumaa