У.Хүрэлсүх адгаад “хэт шунаж” байгаагаа илчилэв үү ...
“Гэрлэж амжаагүй явна” кинонд өвгөн тэслэгч залуу инженерийг “чи их адгуу юм, ийм ажилд адгаж яарч болдоггүй юм” гэдэг. Энэ үг л өдөө шадар сайдын фракцынханд тохиож байна. Болсон явдлыг эргүүлэн санахад бүх зүйл гэрлийн хурдаар болжээ. Ерөнхийлөгчийн сонгууль болж М.Энхболд ялагдлаа. Сонгуулийн ялагдлын бурууг ЕНБД Д.Амарбаясгаланд тохох гэж М.Ганбаатар суулт хийлээ. Үүнийг “сүхийн” фракцын Л.Оюун-Эрдэнэ нар эсэргүүцэж намын даргадаа “дайн” зарласан. Дараа нь шадар сайдыг мөрдсөн дагасан гэх хэрэг дэгдлээ. Дагагсад бичлэгээ цахимаар цацаж шадар сайдын албаныхан хэвлэлийн хурал хийж бүр амь насанд нь халдах гэлээ гэж сэнсаацилав. Энэ хэрэгт Ерөнхий сайдыг буруутгав. “Буруутгагдсан” Ерөнхий сайд цагдаад хандлаа. Хуульч өмгөөлөгчөөр хүч нэмсэн шадар сайдын албаныхан гэрчийг хамгаалахгүй байна гэж гомдоллов. Тэр гэрчийг нь өнөөдөр өглөө баривчилжээ. Шил дараалсан үйл явлууд маш хурдан өрнөсөн тул сүүлдээ толгой эргэж хэн нь хэнийгээ дагасан мөрдсөн нь ч ойлгодохгүй болов. Харин үйл явдлын өрнөлөөс У.Хүрэлсүхийн огцом дүрэлзүүр зан л харагдаад өнгөрлөө. Уг нь адгаж яаралгүй ажиллах ёстой байсан ч экс реппер зөвлөхтэй ажлын алба нь тогтоож барьж чадсангүй. Яарсан хүн даардагийн адилаар одоо өөрт нь ашиггүй нөхцөл байдал үүсжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараахан У.Хүрэлсүх 60 тэрбумд баригдсан намаа ялзралаас аврагчийн гоё имижтэй байсан. Энэ нь намын дарга болоход тун тохирохоор чимэг. Намын зарим гишүүд нь төдийгүй олон нийтийн тодорхой хэсэг ч ингэж харж хүлээж байсан. Гэтэл өөрөө адгаж яараад энэ сайхан имижээ алдаж харин намын даргын суудалд “шунагч” болж харагдаж байна. М.Энхболдын сонгуулийн ялагдал сонгуулийн л ялагдал болохоос нам доторхи түүний хүчний ялагдал биш. Одоо ч тэд хүчтэй нөлөөтэй хэвээрээ байна. Харин ч сонгуулийн дараа үнэнч хүмүүс нь улам нягтран тойрон хүрээлсэн. Гэтэл тэдний өөдөөс Л.Оюун-Эрдэнээс өөр хамтрагчгүй, мөрдсөн гэх бичлэгээс өөр баримтгүй дайрч байх юм. Мөрдсөн дагасан нь ердөө нэг баримт. Харин энийг хэзээ задлах вэ гэдэгт л гол нь байсан. Хэрвээ намын их хурлын өмнө задалсан бол эсрэг тал нь одоогийх шиг тайлбар хийж хариу арга хэмжээ авч амжих ч үгүй чадах ч үгүй байсан. Гэтэл яагаа ч үгүй байхад задалсан тул тал талаас ирэх няцаасан цохилтуудад дараалан өртсөн. Цахимаар цацагдсан бичлэгт мөрдсөн дагасан дагасан нөхдүүд гэдгээ өөрсдөө хүлээж байна. Өдгөө цахимд иймэрхүү бичлэгийг хэн ч хийгээд оруулчихаж чадна. Харин үүнийхээ оронд албаны хүний мэдэгдлээр баталгаажуулсан бол илүү үнэмшилтэй болох байсан. Гарт нь хөзөр байсан ч “чулуу” болгож чадсангүй. Ийнхүү ярч адгаж байгаад намын даргын суудалд хэт “шунаж” байгаагааг илчиллээ. Энэхүү шил дараалсан ойворгон явдлуудаас болж өөрийх нь ч намых нь ч нэр хүнд уналааж. Олон ч хүн хөлд нь чирэгдэх нь. Ер нь У.Хүрэлсүх дүрэлзэх үед намд юм болдог. Мөн намаа задалж магадгүй аюулд хүргэлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын удирдлагад хагарал гарна гэдгийг гишүүд нь мэдэж байсан. Гэхдээ задрал гаргахыг хүлээн зөвшөөрөхгүй, тийм ч учраас “сүхийн” талыхныг дэмжихгүй нь тодорхой болжээ. Энэ нь Засгийн газрыг огцруулах бичигт ердөө долоохон гишүүн гарын зурсанаас харж болно. Гэтэл цаана нь 58 гишүүн байна. Яаран гарын үсэг зурсан нөхөд өдгөө намынхаа дайсан болж харагдаж эхэлсэн тул амаа барьж байгаа гэнэ. Одоо намын даргад хэн нь шунаж байгаа нь ил боллоо. Хэт шунасан хүнд юу битгий өг гэдэг билээ...
NUUTS.mn
Эрдэнэбатын хийж чадах зүйл ердөө л энэ үү. жоохон хүүхдийн тоглоом шиг юм хийхээсэй ичээсэй. Хүрэлсүх үүнд ямар хамаа байна аа.
Эрдэнэбат ийм юмаар нэгнийхээ мууг үзнэ гэж байгаа бол ичээсэйдээ. Хэнийг ч хүчин хийсэн гээд зарлаж болдог юм.
ИИМ ЮМ ХИЙХЭЭ ОДОО ЗОГСОО ...ТЭНЭГЛЭЛ