У.Хүрэлсүхийг дагаснаа гэрчилсэн залуусыг саатуулжээ
Нийтэлсэн: 2017-08-10 04:24:41
Шадар сайд У.Хүрэлсүхийг өнгөрсөн тавдугаар сард 10 орчим хоног дагаж, тагнасан гэдгээ нэр бүхий залуус сошиал орчноор дамжуулан мэдэгдсэн билээ. Өнөөдөр үүрээр Шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан гэдгээ гэрчлээд байсан залуусын гэрт тусгай өмсгөлтэй хүмүүс нэвтрэн орж саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, гэрч Ч.Батболдын гэрт үүрийн 05:00 цагийн үед тусгай хувцастай 20 гаруй залуус орж баривчилан авч явжээ.
НУУЦ.мн
