Нууц мэдээллийн уурхай

Цементийн үйлдвэрлэлд зарцуулсан бондын мөнгөний үр дүн хаа байгааг Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нараас асууя ...

Нийтэлсэн: 2017-08-10 01:39:43

Энэ жилийн барилгын улирал ингээд дуусаж байна. Барилгын салбарыг хамгийн их баярлуулан гомдоосон зүйл нь удаан хүлээлттэй байсан цементийн үнэ... Төрөөс тал бүрээр дэмжүүлсэн цементийн үндэсний мундаг үйлдвэрлэгчид төрж цементийн үнэ буурна гэж хүлээж харж байсан ч ёстой “их санасан газар есөн шөнө” хоосон гэгч боллоо. Аль хавраас л үнэ нь шууд өсөж 100 мянгаас илүү гардаггүй байсан бол 200 мянга төгрөг хүрсэн  Одоо буураад  170 мянга хавьцаа байна. “Хөтөлийн цемент”-ийн Улаанбаатар дахь нэг тонн нь 168 мянган төгрөг, “Монцемент” 167 мянга, “Мак евро цемент”  170 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ онд “үндэсний үйлдвэрлэгчид нийтдээ дөрвөн удаа үнээ нэмсэн. Эдгээрээс хамгийн их баярлуулан гомдоосон нь “Монцемент”, “Мак евро цемент” хоёр юм. Монголын ард түмэн хэдэн үеэрээ төлөх өр зээл тавьж байж гаднаас авсан бондын мөнгөнөөс энэ хоёр компанид хангалттай өгсөн. Хөгжлийн банкнаас УИХ-ын Байнгийн хорооны дарга Ц.Гарамжавын компанид 111 тэрбум төгрөг, ХАХНХ-ын сайд Н.Номтойбаярын компанид 109 тэрбум төгрөг өгсөн. Төлөх хугацаа нь хэтэрсэн ч төр дуугай л яваа. Хааяа З.Нарантуяа, О.Баасанхүү хоёр л сөхөж яриад Ц.Гарамжавд загнуулдаг. Өнгөрсөн хавар энэ хоёр компаний гадаад ажилчдын квотын ажлын байрны төлбөрийг төр чөлөөлж өгсөн. “МАК” 1600 гадаад ажилчны 9,2 тэрбум төгрөг, “Монцемент билдинг материал” 910 гадаад ажилтны дөрвөн тэмбум төгрөгний ажлын байрны төлбөрөө чөлөөлүүлсэн. Хэвлэлээр ашиг сонирхолын зөрчил гэж шуугихийг мэдэж байсан ч төр бас л дуугай чөлөөлөөд л өгсөн. Удалгүй Монголбанк Ц.Гарамжавын “Монполимет” компаний 882 сая төгрөг, 3.9 сая долларын өрийг хаасан.

Бөөн хэл ам дэгдэхийг мэдэж байсан ч бас л хаасан. Үйлдввэрлэлийг нь дэмжээд урдаас орж ирдэг хятад цементийн импортын татварыг 20 хувь болгосон. Ийнхүү энэ хоёр компани төрд их “эрхэллээ”. Эрхлүүлсний хариуг нэгдэж хуйвалдсан мэт нэгэн зэрэг цементийн үнээ нэмж барилаа.  Үндэсний  үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчид хэмээн энэ хоёр компанийиг бүх талаар нь дэмжээд өмнө нь 100 мянган төгрөг байсан тонн цементийн үнээ 170 мянга болгоод л сууж байна. Тэд бондын мөнгөнөөс зээл авсан. Харин энэхүү зөрүү 70 мянгыг нь ард түмэн төлнө. Үйлдвэрээсээ өндөр үнэтэй гарсан цемент барилгын компанид очоод барилгын үнийг өсгөнө. Барилгын компани барьсан барилгаа өндөр үнээр зарна. Байрны зээл авсан иргэн үнэтэй байрыг өндөр хүүгээр урт хугацаагаар авч насаараа төлөх гэж зовсоор хорвоог дуусгана. Дээр нь тэдний авсан бондын мөнгийг төлнө. Хөгжлийн банкнаас зуун зуун тэрбумаар зээл авахдаа хөгжүүлнэ гэж хэлсэн. Харин одоо үнээ нэмдэг  хоёр том цементийн үйлдвэртэй, залуу ганган сайдтай, нугарашгүй хатан зүрхтэй гишүүнтэй, “Оюутолгой” компаний ТУЗ-ийн гишүүн шав хийсэн хүргэнтэй, татвар төлбөрөөс байнга чөлөөлүүлж хөнгөлүүлж байдаг хоёр компанитай л болжээ бид ...

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших