Нууц мэдээллийн уурхай

Трамп Ким нар харилцан сүрдүүлж байгаа ч байлдах магадлал маш бага хэмээн судлаачид дүгнэжээ

Нийтэлсэн: 2017-08-09 16:12:32

Энэ өдрүүдэд Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун нар харилцан бие биенээ сүрдүүлснээс болж дэлхий нийтээрээ болзошгүй дэлхийн 3-р дайн дэгдэхээс айж түшгиж байна. Америкийн ерөнхийлөгч “Манай цөмийн зэвсгийн хүчин чадал урьд өмнө байгаагүйгээр хүчирхэгжсэн. Бид дэлхийн хамгийн хүчирхэг үндэстэн гэдэг байр сууриа хэзээ ч алдахгүй” гэв. 

Хойд Солонгосын удирдагч “Америкийн Гаум аралд цохилт өгөх төлөвлөгөөгөө нарийн боловсруулж  байна” хэмээн мэдэгдсэн.

Цохилтын эхний байгаар энэ арлыг сонгосон нь тохиолдлын хэрэг биш.

Гуам нь Америкийн цэргийн Номхон далай дахь хамгийн том бааз, түшиц газар нь юм. Арлын хойд талд байрладаг Андерсоны агаарын цэргийн баазад цөмийн зэвсэг тээгч алсын зайн стратегийн бөмбөгдөгч онгоц  “B-52”-иййн анги байрладаг.

Өмнө хэсэгт орших Навал бааз нь Номхон далай дахь цөмийн шумбагч хөлгүүдийн хангалт, засвар үйлчилгээний төв юм.

Арлын 163 мянган оршин суугчдын 76 хувь нь цэргийнхэн, үлдсэн нь тэдний гэр бүл болно. Мөн энд зургаан мянган хүнтэй тэнгисийн явган цэргийн шилмэл анги бий. Хэрвээ Гуамыг устгаж чадвал америкчуудын хувьд хоёрдахь Перл-Харбор болно. Өдгөө Ким 1,2 сая цэрэгтэй, нөөцөд нь 600 мянган цэргийн үүрэгтэн бэлэн байна. Дайчилгааны нөөцөд таван сая хүн бий. Хэдий хуучирсан ч 5200 танк, 20 мянган их буу, 924 байлдааны онгоц, 20 шумбагч завьтай.  Хамгийн гол нь цөмийн цэнэгтэй 60 пуужинтай.

Энэ хүчний эсрэг Өмнөд Солонгосын 28000, Японы 54000 хүнтэй арми сөрөн зогсож байна. Хэдийн танк их буу онгоцоор цөөн ч бүгд орчин үеийх гэдгээрээ давуутай. Нөхцөл байдал хурцадсан тул америкчууд сүрдүүлэх зорилгоор Гуам арал дахь Андерсоны цэргийн баазад байрладаг алсын зайн цөмийн бөмбөгдөгч “B-1B”, “B-52” онгоцнуудын зургуудаа цацжээ. “B-1” онгоцын 37-р тусгай эскадрлийг шинэээр байгуулснаа зарлажээ.


Хойд Солонгосд олон арван мянган хүн оролцсон сүрт жагсаал болж Их удирдагчаа дэмжиж байгаа илэрхийлж Америкийн империалистуудад хатуу цохилт өгөхөө тангараглажээ.

Хөрш орнууд ч байлдааны бэлэн зарласан. Хойд Солонгосын хилийн дагуу байрласан Хятадын 150 мянган цэрэг байлдааны бэлэн байдалд оржээ. Орос хил орчмын зүг рүүгээ танк, хүнд зэвсэг зөөж байна.

Гэхдээ Хойд Солонгос эхэлж цохилт өгвөл дэлхий нийтэд дайн өдөөгч болж харагдана. Америк ч эхэлж цохилт өгвөл халдан довтлогч болж буруушаагдана. Хэрвээ Ким цөмийн зэвсэг хэрэглэвэл Хятад, Оросын өмгөөлөлийг шууд алдах аюултай гэнэ. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэнтэй дайтвал гуравдагч хүчирхэг гүрнүүдийн дэмжлэггүйгээр тэсэж чадахгүй. Ганцаараа үлдвэл дэглэм нь мөхнө гэдгийг Ким мэдэж байгаа гэнэ.

Мөн Америк цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэвэл дэлхий нийтээр цөмийн зэвсэг чөлөөтэй хэрэглэх үүд хаалгыг нээж өгсөн хэрэг болох хор уршигтай. Ийм нөхцөлд Пакистан нь Энэтхэгийн эсрэг, Израйль Ираны эсрэг цөмийн цэнэгтэй пуужин харвах эрхтэй болно гэсэн үг аж.  Иймд хэрвээ цохилт өгөх хэрэг гарвал тив алгасах пуужин, алсын зайн бөмбөгдөгчөө ашиглан зайнаас тулалдах аж. Гол цохилтыг цэргийн анги нэгтгэ цэргийн обьект, цөмийн зэсэг үйлдвэрлэгдэг газруудад өгнө. Хэдийгээр Америк, Хойд Солонгосын удирдагчид хамгийн хатуу мэдэгдэл хийж бие биенээ сүрдүүлж байгаа ч дайн дэгдэх магадлал маш бага тухай судлаачид тайвшруулж байна.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших