Долоон жилийн уйгагүй зүтгэлээр том хөхөө жижигрүүлж чадсан фитнес багшийн түүх ... /гайхалтай/
Нийтэлсэн: 2017-08-09 11:13:03
Фитнесийн багш Мел Чех гэдэг энэ бүсгүй том хөхийг бөөн өөхнөөс өөр юмгүй, бөөн дараа ядаргаа гэж үздэг. Тийм ч учраас хөх нь томорч эхэлсэн цагаас л эхлэн хөхөө үзэн ядаж эхэлжээ. 16 настайдаа тэрээр үеийн найз нар дундаа хамгийн том хөхтэй нь байжээ. Хоёр жилийн дараа хөх нь бүр ч томорсон байна. Гэтэл спорт, фитнессээр хичээллэдэг түүнд том хөх нь ердөө л дараа болж бушуухан жижигрүүлэхээр шийджээ. Эхлээд мэс засал хийлгэхээр судалж үзтэл их үнэтэйн дээр эрүүл мэндэд нь эрсдэлтэй гэж гарчээ. Ингээд фитнессээр хичээллэдэгийн хувьд хоолны дэглэм, хөдөлгөөн дасгалаар хөхөө жижигрүүлэхээр шийджээ. Бүхэл бүтэн долоон жил уйгагүй зүтгэж чармайсны үр дүнд хөх нь өдгөө ийм болтлоо жижгэрч санааг нь амраасан байна. Тэрээр энэхүү гайхалтай өөрчлөлтийнхөө тухай цахимдаа нийтэлж олныг гайхшруулжээ.
-Том хөх маань надад бөөн дараа ядаргаа болдог байлаа. Энэ том хөх хөдлөх явах, хувцас өмсөхөд төдийгүй гоо сайхан харагдахад минь хүртэл саад болж байсан. Долоон жилийн өмнө би хөхөө жижигрүүлэх мэс засал хийлгэхээр дараалал бичүүлж байсан-
Эцэст нь удтал бодоод мэс заслаас татгалзаж биеийн тамирын дасгалын танхимд хөлсөө урсган долоон хичээллэж байж үр дүнд хүрчээ.
Мөн хоолны дэглэм сайн барьжээ. 2011 онд том хөхтэй байхдаа 74 кг жинтэй байжээ. Харин одоо хөх нь жижигрээд биеийн жин нь 59 кг болсон.
Энэ хооронд нөхөрт гарч хүүхэд төрүүлжээ. Нөхөр нь түүний том хөхтэй байх үеийг нь мэддэг ч хөхөө жижигрүүлсэнд нь буруутгадаггүй аж. Харин ч илүү тачаангуй болсон гэж магтдаг.
Мөн хөх нь жижгэрсэн ч сүү сайтай, хүүхдийг нь сайн цатгадаг гэнэ.
НУУЦ.мн
Goë yumoo uigagui hicheel zutgel hudulmurch shurgui zan tesver tevcheeriinhee ur dung hurtegsdiin t***aar unshihaar yram oroh yum.