Нууц мэдээллийн уурхай

Малайзийн саятны охин хайр сэтгэлийнхээ төлөө 300 сая долларын өв хөрөнгөнөөс татгалзжээ /гайхмаар/

Нийтэлсэн: 2017-08-09 10:49:52

Кей Пэн нь Малайзийн хамгийн баян 50 хүний жагсаалтанд ордог. Түүний хөрөнгө нь хамгийн багаар тооцоход 300 сая доллароор үнэлэгддэг. Тэргүүн баячуудын нэг тэрээр Ангелина Фрэнсис Ху гэдэг ганцхан охинтой.

Охины ээж нь саятны анхны эхнэр агаад цагтаа Малайзын мисс болж байсан Паулина Чанг юм.

Охин нь 2010 онд Англид сурахаар явжээ. Лондонгийн нэр хүндтэй Пемброкын коллежид сурахын хамт эцгийнхээ хувь эзэмшдэг “Laura Ashley” гэдэг хөрөнгө оруулалтын компанид ажиллан бизнесийн онол туршлага хоёрыг зэрэг сурч эхэлсэн.

2014 тэрээр коллежийнхээ дэд захирал болох Жедайда Фрэнсис гэдэг ямайк гаралт докторд дурлажээ.   Саятны охин багшдаа бүр ухаангүй дурласан аж. Тэд маш дотносон гэрлэхээр шийджээ. Охин саятан аавдаа энэ тухайгаа хэлэхэд огтхон ч зөвшөөрсөнгүй. Тэрээр охиныхоо ирээдүйг аль хэдийн төлөвлөсөн тул гэрлэлтийг нь яасан ч хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Хэрвээ зөрүүдлэн энэтхэг багштайгаа гэрлэвэл 300 сая долларын хөрөнгөө өв залгамжлуулан өгөхгүй гэж хатуу сануулжээ.

Гэсэн ч охин нь мөнгийг бус хайр сэтгэлээ сонгосон байна.  Ингээд багш шавь хоёр гэрлэжээ. Гэрлэх ёслолыг нь коллежийн бяцхан сүмд гүйцэтгэж мөн коллежийн цайны газарт хурмаа хийсэн гэнэ. Хуримд нь 30 хүн оролцож 1500 фунт зарцуулжээ. Харин аав болон хамаатнуудын талаас нь нэг ч хүн ирсэнгүй. Залуу хос өдгөө коллежийн дотуур байранд амьдарч байгаа аж.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших