Свингер цагдаа нар цагдаагийн нисдэг тэргээр свингерчуудын секс үдэшлэгийн бичлэг хийгээд баригджээ /бичлэг, 18+/
Английн цагдаагийн нэр хүндийг гутаасан ноцтой секс-шуугиан дэгджээ. Цагдаагийн дэслэгчээр удирдуулсан бүлэг цагдаа хоёр сая еврогийн үнэтэй, нэг цагийн нислэгийн зардал нь 1000 фунт хүрдэг цагдаагийн тусгай зориулалтын нисдэг тэргийг секс зорилгоор ашигласан нь илэрчээ. Өмнөд Йоркширийн цагдаагийн хэлтсийн дэслэгч Адриан Погмор нарын дөрвөн цагдаа албаны нисдэг тэргээс цагдаагийн тусгай зориулалтын камераар свингерчуудын секс үдэшлэгийг тагнаж хувийн зорилгоор бичлэг хийжээ.
Нислэг хийсэн бүс нь тухайн цагдаагийн хэлтсийн харьяаны бус байжээ. Цагдаа нар нийтдээ хоёр цагийн нислэг үйлдэж 20-40 минут үргэлжилэх гурван бичлэг хийж хувьдаа авцгаасан байжээ. Бичлэг хийсэн газарт хэсэг свингерчууд цуглан секс-үдэшлэг хийж байжээ.
Үдэшлэгт 18 настай бүсгүйгээс эхлээд 81-тэй өвгөн хүртэл оролцсон байна. Тэдний байшингийн өмнө, хашаанд ил задгай загас наадуулж байгаа нь цагдаа нарын бичлэгт буужээ.
Цагдаагийн нисдэг тэрэг 1000 метрийн өндөрт эргэлдэж бичлэг хийсэн. Тусгай зориулалтын камер ашигласан тул свингерчуудын царай төрх тод гарчээ. Тэд дээгүүр нь эргэлдэх цагдаагийн нисдэг тэргийг ажигласан ч бичлэг хийгдэж байгааг мэдээгүй тул зарим нь гараараа даллажээ.
Мөн олон нүцгэн свингерчууд бичлэгт буужээ. Дэслэгч Адриан нь цагдаагийн байгууллагад 22 жилдээ ажиллаж байсан нэр хүндтэй офицер гэнэ. Ажиллах хугацаандаа гэмт халдлагад өртсөн 11 настай хүүгийн амийг өөрийн биеэр аварч одонгоор шагнуулсан. Харин шүүгч түүнд “та 20 жилийн хөдөлмөрөө 20-хон минутын бичлэгээр баллалаа” хэмээн хэлжээ. Энэ хэргийн мөрдлөгөөр дэслэгчийн секс амьдрлын нууц дэлгэгджээ. Эхнэрээсээ салсаны дараа тэрээр чөлөөт сексчид болох свингерчүүдтэй нэгджээ. Мэдээж үүнийгээ ихэд нууцалдаг байсан. Свингерчүүдийн хэд хэдэн хаалттай сайтын идэвхитэй хэрэглэгч болж төлбөртэй үдэшлэгт нь байнга оролцож иржээ. Свингерчүүдийн иймэрхүү үдэшлэгт ганц биеэрээ ирсэн эмэгтэй таван фунт, эрэгтэй нь 50 фунт, харин хосоороо ирсэн бол 25 фунт төлдөг гэнэ. Үдэшлэг болдог баарыг нь мөрдөгчид илрүүлжээ.
Энэ баарны “Кама-Сутра” хэмээх хоёр том нууц өрөөнд төлбөрт үдэшлэг болдог байжээ.
Зарим үед нийтдээ 250 свингер цугладаг гэнэ. Погморе нь эхнэрээсээ салсаны дараа нэгэн эмэгтэйтэй хамтран амьдарч байсан ч свингер сонирхолоо тун нууцалж чадсан. Харин хамтран амьдрагч нь энэ тухай мэдээд ихэд гайхаж балмагдсан аж. Погморегийн албаныхан дунд ч свингерчүүд цөөнгүй байжээ.
Тэд хамтдаа албаны нисдэг тэргээр өөр нэгэн бүлгийн бичлэгийг хийсэн нь энэ аж. Бичлэг хийхээр гарахдаа бүртгэлд эргүүлийн ажиллагаа хэмээн бүртгүүлжээ. Шүүхээс экс дэслэгч болон бусад цагдаа нарыг албаны журмыг ноцтойгоор зөрчсөн, олон нийтийн цагдаагийн байгууллагад итгэх итгэлд хохирол учруулсан хэмээн нэг жил хорих ялаар шийтгэжээ.
NUUTS.mn