Нууц мэдээллийн уурхай

Канадын Британы Колумби муж хамгийн сайхан сэтгэлтэй хулгайчидтай гэдгээ дахин баталжээ

Нийтэлсэн: 2017-08-08 14:46:14

Америкийн цахимд бичсэнээр дэлхий хамгийн сайхан сэтгэлтэй хулгайчид Канадын Британы Колумби мужид байдаг гэнэ. Энэ мужийн хулгайчид хулгайлсан эд зүйл нь өндөр настан, эмэгтэйчүүд хүүхдийх эсвэл тухайн хүний дурсамжит зүйл байвал уучлал гуйгаад буцаагаад өгчихдөг аж. Иймд мужийнхан хулгайд юмаа алдсан бол цагдаад мэгдэхээсээ өмнө цахимаар цацаж тараадаг. Энэ удаад мөн ингэжээ. Мэл Флешер нөхрийн хамт хүүхдүүдээ унуулж сургахаар хүүхдийн япон мотоциклийг секонд-ханд захаас худалдан авчээ.

Аваад засаж янзлан хүүхдээрээ унуулж сургаж байтал саяхны нэгэн шөнө байшингаасаа алджээ. Эмэгтэй болсон явдлыг учир шалтгааны хамт цахимаар тараажээ.


-Райн гудамжинд байдаг манай байшингаас хүүхдийн 80 кубметрийн “72 Yamaha” мотоциклийг хулгайлчихлаа. Өглөө эрт л авсан юм шиг байна. Хаалганы цоожийг эвдээд авчээ. Бид энэ мотоциклийг саяхан худалдаж аваад засаж янзлан хүүхдээ унуулж сургаж байсан юм. Хуучин ч гэсэн хүүхдэд яг таарах унаа байсан. Харсан үзсэн хүн байвал мэдэгдэнэ үү ... Баярлалаа-
Цахимаар цацсаны маргааш нь л хулгайд алдсан мотоцикль байшингийх нь өмнө зогсож байжээ.

Захиа хавчуулсан байсан гэнэ.


-Юуны урьд таны хүүхдийн мотоциклийг хулгайлсандаа уучлал гуйя... Бид унаж байсан хүүхэд нь том болсон тул хэрэггүй болсон л юм байх гэж бодоод авчихсан юм. Харин таны цахимаар цацсаныг уншаад буцааж өгөхөөр шийдлээ. Танай цоожийг эвдсэн тул шинэ илүү сайн цоож бас өгч байна. Түлхүүр нь мотоциклид байгаа... Бид бас мотоциклийн шатахууны савыг дүүргээд хөдөлгүүрийн тосыг нь сольсон-
Мэл Флешер мотоциклийг нь буцаан өгсөн хулгайчидад цахимаар баярласнаа илэрхийлжээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших