Нууц мэдээллийн уурхай

Оросын тэрбумтан Роман Абрамович 10 жил ханилсан эхнэр Даша Жуковагаас салжээ /зураг, шуугиан/

Нийтэлсэн: 2017-08-08 07:54:58

Тэд өнгөрсөн жилийн Зул сарын баяраас хойш тусдаа амьдарч байгаа тухай тэрбумтаны найз нар ам алджээ.  Энэ хооронд харилцаа нь улам хөндийрсээр одоо салах дээрээ тулжээ. Английн “Челси” багийн эзэн,газрын тос, төмөрлөгийн магнат, долоон тэрбум еврогийн хөрөнгөтэй, 50 настай Роман Абрамович нь экс загвар өмсөгч, 36-тай Даша Жуковатай гэрлээд 10 жил өнгөрчээ. Хэрэв тэд салбал дэлхийн дээдсийн хүрээлэнгийн хамгийн шуугиант салалтын нэг төдийгүй хамгийн үнэтэй нь болно гэнэ. Тэрбумтантай суусны дараа Даша өөрийн “Kova & T” хувцасны брэндээ нээж загварын томоохон “POP” гэдэг сэтгүүлийг үүсгэн байгуулсан. Харин нөхөр нь Англи, Америк, Францад маш үнэтэй олон үл хөдлөх хөрөнгөтэй. Францын өмнө зүгийн Cap d'Antibes-д оршин 30 сая еврогийн үнэтэй эдлэн нь энэ байна.

Харин энэ бол Нью-Йоркын Upper East Side дүүрэгт орших 67 сая долларын үнэтэй байшин нь ...

Түүний Eclipse гэдэг тансаг усан онгоцонд дэлхийн урлагийн бүхий л том од ирж байсан.

Тэд долоон настай Аарон, дөрвөн настай Леа гэдэг хоёр хүүхэдтэй.

Абрамович өмнөх эхнэрээсээ салахдаа 150 сая еврогийн нөхөн төлбөр төлсөн. Энэ удаад ч гэсэн ихээхэн хэмжээний хөрөнгөө хоёрдахь эхнэрдээ өгөх нь тодорхой болжээ. Гэхдээ гэр бүл салах, өмч хуваах шүүх хурлыг аль оронд хийхээс ихээхэн шалтгаална.

Хэрвээ одоо ч тэрбумтаны улстөрийн найз нөхөд, бизнесийн хэлхээ холбоо нь хүчтэй хэвээрээ байгаа Оросд хийвэл эрхзүйн хувьд эхнэрт нь ашигггүй тусах аж. Харин Англид хийвэл тэрбумтан ихийг алдах магадлалтай. Английн шүүх хэзээнээс Оросын тэрбумтануудад таагүй хандаж ирсэн. Одоо эхнэр нөхөр хоёр дээдсийн арга хэмжээнд тусдаа оролцож байна. Абромвич Оросд болсон “Кентавр” кино наадамд ганцаараа ирж Петербург хотод болсон том уулзантанд ч ганцаараа явжээ.

Харин эхнэр нь Нью-Йоркод загвар өмсөгч найз Карлие Коостой хамтарч дээдсийн үдэшлэг зохион байгуулжээ.

Карлиегийн ах нь Иванка Трампын нөхөр Жошуа Кушер аж. Үдэшлэгт нь ах нь эхнэрийн хамт иржээ. Өнгөрсөн жил тэрбумтан 55 сая доллароор хувийн Boeing 767 худалдан авсан.

Мөн 1,5 са еврогоор Ferrari-д тусгай загвар захиалан хийлгэсэн гэнэ. Ууланд аялахдаа унахаар тус бүр нь 15 мянган еврогоор уулын тусгай дугуй гурвыг захиалан хийлгүүлжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших