Нууц мэдээллийн уурхай

Эцэг эхдээ хаягдсан сиамын ихэртэй гурван ихрийг өргөж аван өсгөж байгаа гайхалтай гэр бүл ... /бичлэг, бахархмаар/

Нийтэлсэн: 2017-08-08 00:44:43


Мэйси, Макензи,Мэдлин нь гурван ихэр. Гэхдээ Макензи Мэдлин хоёр нь сиамын ихэр төржээ.

Ийм төрөлт нь сиамын ихэр дундаа ч ховор, хоёр саяд нэг тохиолддог гэнэ. Тэднийг төрсөн даруйд нь эцэг эх нь татгалзаж хүүхэд асрах газарт шилжүүлжээ. Харин энэ үед хүүхэд өргөж авах гэж ирсэн эхнэр нөхөр Жеф болон Дарла Харисон нар олон хүүхдүүдээс энэ гурван ихрийг сонгож үрчилж авчээ. Тэд гурван хүүтэй гэнэ. Ингээд Айово муждаа гэртээ тавуулаа ирж нийтдээ зургаан хүүхэдтэй болжээ.

Өргөмөл эцэг эх нь эхнээсээ л охидын эрүүл мэнд,ирээдүйд нухацтай хандсан.

Сиамын хоёр ихрийг есөн сартай байхад нь салгуулах мэс засалд оруулахаар болжээ. Мэс заслын төлбөрийн талыг нь Харисон гэр бүл талыг нь хандиваар бүрдүүлсэн гэнэ.

2003 оны 9-р сард салгах мэс засал 24 цаг үргэлжилж амжилттай дуусжээ. Мэс засал амжилттай хийгдсэн өдөр Харрисоныхон гурван ихрийг албан ёсоор үрчилж авчээ. Энэ нь тэдэнд өгч байгаа нэг ёсны бэлэг болжээ.  Мэс заслаар хоёр ихэр өрөөсөн хөлтэй болж салсан ч явж чадахаар болжээ.

Төрөхдөө л амьдралын хүнд шалгуур амаргүй хувь заяатай тулгарсан гурван ихэр сайхан сэтгэлт гэр бүлтэй азаар учирч аз жаргалтай өсжээ.

 Эхнэр нь гурван ихрийг асрах газарт хараад хайр нь хүрсэн гэнэ.


-Асрах газрын зохион байгуулсан өдөрлөгийн үеэр хүүхэд өргөж авахаар ирсэн хүмүүс гурван ихрийг өнгөрөөд л байсан. Харин би харангуутаа л хайр хүрч шийдвэрээ гаргачихсан. Өөрсдийг нь хайрладаг хүмүүс байдгийг би охидод мэдрүүлэхийг хүссэн юм. Гурван ихрээ аваад гэртээ ирэхэд гурван хүү маань олон охин дүүтэй  боллоо хэмээн баярлан үсэрч байсан-


Охид одоо 14 нас хүрч эрүүл чийрэг цовоо сэргэлэн өсөж байна.

 

НУУЦ.м.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших