Нууц мэдээллийн уурхай

222 сая еврогийн “үнэтэй” Неймарыг найз бүсгүй нь хаяж “Барселон”-ы фэнүүд зургийг нь шатаажээ /зураг, гайхмаар/

Нийтэлсэн: 2017-08-06 13:28:48

Асар их мөнгийг дагаж алдар хүнд, хайр сэтгэл ирдэггүй нь үнэн болжээ. Энэ сарын 3-нд Францын “Парис Сен Жерман” баг хөлбөмбөгийн залуу од Неймарийг 222 сая еврогоор “Барселона” багаас худалдан авсан. Энэ бол дэлхийн хөмбөмбөгийн түүхэнд гараагүй өндөр үнэ юм.

Өмнө нь “Манчестер Юнайтед” баг  Поль Погбагийн төлөө 105 сая евро төлж байсан. Алтан бөмбөгийг дөрвөнтөө гардсан Криштиан Роналдуг “Реал” 95 сая еврогоор худалдаж авсан нь Неймарын дэргэд инээд бүрмээр бага мөнгө гэнэ. Энэ гэрээний ачаар бразил залуу жилд 3 сая, долоо хоногт 600 мянган евро халааслахаар болжээ. Гэсэн ч мөнгөнд умбах түүнийг дараалсан гай дайрсан. Эхлээд Испаний хөлбөмбөгийн холбоо Францын багт шилжихэд хориг тавьжээ. Үнэндээ Неймар бас нэгэн аварга од болох Месситэй нэг багт тоглохыг хүсээгүй нь явах нэг шалтгаан байсан. Хэрвээ “Барселона”-д байгаад л байх юм бол аргентин довтлогчийн сүүдрээс хэзээ ч гарахгүй.

Гэтэл хуучин  багийх нь хөгжөөн дэмжигчид үүнийг нь ойлгохгүй  урвагчаар нь дуудан дугаартай өмсгөлийг нь шатааж байна. Үүнээс ч дутуугүй золгүй явдал тохиосон нь найз бүсгүй, 21 настай загвар өмсөгч Бруно Маркюзин нь хаяж оджээ.

Жилд 50 сая евро авч 18 сая еврогийн машин хөлөглөдөг, дөрвөн сая еврогийн тансаг хаусанд суух найз залуугаа шууд хаясан нь түүнд Неймарын мөнгө чухал биш гэдгийг харуулсан.  Бүсгүй Неймарыг Өмнөд Африкт гэр бүлийнхээ хамт аялж амарч явахад нь салах тухайгаа утасдан хэлж сэтгэл санаагаар навс унагасан байна.

Бразил залуугийн найз нарын хэлж байгаагаар хэдийгээр наанаа тоохгүй царай гаргаж байгаа ч цаагуураа энэ салалтанд ихэд шаналж байгаа аж. Неймарыг ийнхүү зовж байхад экс найз бүсгүй нь 22 сая дагагчтай Истаграмдаа усан санд орж байгаа зургаа тавин ганц бие болсон жаргалаа гайхуулжээ.

Тэд бараг таван жил амраг байсан. Неймар энэ харьцаагаа ихэд үнэлэн”мөнхийн хайр” гэдэг байжээ.

Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчинг тоохгүй хаясан Бруно нь найз залуугинхаа  нойтон хамуу шиг зангаас бүр залхсан гэнэ. Хамгийн наад зах нь утсаар залгах юм бол яриад салдаггүй. Гэтэл Бруно нь загвар өмсөгчийн хувьд маш шахуу төлөвлөгөөтэй, хатуу цагтай ажилладаг агаад найз залуугийх нь энэ зан сүүлдээ бүр тээр яршиг, ядаргаа болдог болжээ. Түүнээс гадна Неймарын хэт гэрбүлсэг занд эртнээс дотроо дургүйцсээр иржээ.

Бразиль залуугийн хувьд ээж нь энэ дэлхийн хамгийн гайхамшигт эмэгтэй гэнэ. Мөн дүү Рафэлагийнхээ зургийг зүүн мөрөндөө шивүүлсэнийг нь Бруно ерөөсөө ойлгодоггүй аж.

Гэтэл энэ шивээс нь багадаад байгаа мэт “sorella” буюу “дүү” гэсэн итали үгийг мөн шивүүлсэн. Ахдаа зориулж 'fratello' хэмээн нуруундаа шивүүлжээ. Дүү Рафэла нь Неймарын нүдийг нь мөрөндөө шивүүлсэн гэнэ. Бруногийн хэлсэнчилэн энэ мэт “нялууралдаа” аавыгаа мартсангүй.

Неймар аавынхаа нүдийг гартаа шивүүлсэнээс гадна аавдаа зориулсан шүлгийн бадгийг цээжиндээ шивүүлжээ. Мөн өөрийн  менежерээр томилсон. Ийнхүү найз залуу нь гэр бүлийнхээ хүрээлэлд бат тэврүүлсэн тул ямар ч эмэгтэй тэндээс нь сугалж гаргаж чадахгүй гэдгийг Бруно нэгэнт ойлгосон аж.  Хэрвээ сонголт хий гэвэл Неймар өөрийг нь бус харин ээжээ эсвэл дүүгээ л сонгох гэнэ. 

Гэр бүл нь ч ганц “од”-оо тахин шүтэж аль байдгаараа хамгаалдаг. Тэд Неймарыг бусадтай хуваалцахыг огтхон ч хүсдэггүй тухай Бруно найз хүүхнүүддээ ярьж байжээ. Тэр тусмаа мөнгөнд нь хэнийг ч ойртуулдаггүй. Неймар их алдар их мөнгө олох ч тэр нь хэзээ ч өөрт нь хамаарахгүй гэдгийг ойлгосон загвар өмсөгч бүсгүй ийн хаяжээ. Бүр 222  сая еврогийн гэрээ хийж дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчин гэдэг алдрыг хүрсэн оргил үед нь хаяснаараа нэр хүндээ улам ч өргөж олны анхаарлыг татаж байгаа гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших