Нууц мэдээллийн уурхай

Италид англи моделийг хулгайлаад 270 мянган еврогоор үнэлэн цахимаар зарах гэжээ /бичлэг/

Нийтэлсэн: 2017-08-06 04:10:30

Америкт төрсөн Английн загвар өмсөгч бүсгүйг Италийн Милан хотоос хулгайлан он-лайнаар зарах гэсэн гэмт хэрэг гарчээ. Хулгайлагдсан моделийн нэрийг одоогоор нууцалж байгаа ч өдгөө 20 настай, хүүхэдтэй гэдэг нь ил болжээ. Чухамхүү хүүхэд нь л түүнийг аварсан гэнэ. Гэмт хэрэгтнүүд цахим дуудлага худалдаанд оруулсны дараагаар “чамайг хүүхэдтэй болохоор чинь л явууллаа шүү” гээд суллажээ. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр гэмт хэрэгтнүүд нь Польшийн иргэд гэнэ.

Толгойлогчийг нь Лукаш Херба гэдэг аж. Модель бүсгүй Францад зураг авахуулалтанд ороод Италид ирж Милан хотод буужээ. Түүнийг галт тэрэгний буудалд буухад хоёр хүн халдаж мансууруулах бодис үнэртүүлэн ухаан алдуулсан гэнэ.

Ухаан алдуулаад гарыг нь хүлэн машины багажид хийж Турин хотоос 120 милийн зайд орших Лемие гэдэг жижиг хотын дэргэдэх фермд  аваачсан байна.

Энд зургаан хонуулахдаа зургийг нь аваад зарахаар “Black Death” гэдэг хаалтлтай цахим хуудсанд байршуулжээ. Зарах үнийг нь эхлээд 300 мянган евро гэж тавьжээ.

Дараа нь буулгаж 270 мянган болгожээ. Ингээд зургаан хоногийн дараа “хүүхэдтэй учраас л өрөвдлөө” гээд суллаж байгаагаа хэлжээ.  Гэхдээ амьд гарсаны “төлбөрд” нь50 мянган евро төлөхийг шаардсан байна. Гэсэн ч удалгүй энэ шаардлагаасаа буцан шууд суллахаар болжээ. Суллахдаа цагдаад хандах юм бол амийг чинь хорооно хэмээн шуудхан сануулсан гэнэ.

Бүсгүйг хүлээд багажид хийж хоёр цаг хэртэй давхин Миланд хүргэжээ. Тэндээсээ буцан Турин хотод аваачиж буулгасан байна.

Бүсгүйн зургийг байрлуулсан “Black Death” нь гэмт бүлэглэлүүдийн хяналтанд байдаг агаад хязгаарлагдмал хүрээнийхэн ордог хаалттай цахим хуудас гэнэ. Энэ хуудсаар дамжуулан хүний болон зэвсгийн наймаа хийгдэж байсан тухай цагдаагийн мэдэгджээ. Харин бүсгүйн тухайд зарах санал тавигдсан ч нэг ч худалдан авагч хандаагүй тул аз таарчээ.

Цагдаагийнхан бүсгүйг зургаан хоног хорьсон фермийг олж нэгжлэг хийжээ. Одоогоор гэмт бүлэглэлийн толгойгч болон ихэнхи гишүүдийг баривчлаад байна. Мөн  “Black Death” цахим хуудас хаагджээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших