“Ундины хараал”-аар өвчилсөн хүүгийнхээ амьсгалж байгааг 18 жилийн турш шөнө бүр босож шалгадаг аав ... /гайхалтай/
Нийтэлсэн: 2017-08-05 05:20:29
Лиам Дербишир гэдэг энэ хүү төрөлхийн “congenital central hypoventilation syndrome” (CCHS) гэдэг өвчтэй. Энэ нь амьсгалын үйл ажиллагааг зохицуулж хянадаг төв мэдрэлийн систем болон уушигны гэмтэл саатлаас үүдэлтэй амьсгал боогдох бөглөрөх өвчин юм. Энэ өвчнийг “Ундины хараал” ч гэж нэрлэдэг. Ийм өвчтэй хүмүүс нойрондоо амьсгал нь хаагдах аюултай тусгай аппарат залгахгүйгээр унтаж болдоггүй. Хүүг төрөх үед эмч нар зургаахан долоо хоногийн нас хэлсэн ч өдгөө 18 хүрчээ. Лиамын эх Ким, эцэг Питер нь хүүгийнхээ амьсгалыг 18 жилийн турш 24 цагаар хянаж ажиглаж иржээ.
Ажлын хуваарь ёсоор өдөр ээж нь хянаж хамгийн хэцүү болох шөнийн ажлыг аав нь хариуцаж авчээ. Унтах үед хүүгийн амьгал боогдох хаагдах эрсдэл эрс нэмэгддэг тул орой болгон тусгай аппарат залгуулж орондоо ордог. Эцэг Питер нь шөнө бүр 2-3 удаа босож унтаж байгаа хүүгийнхээ амьсгал, аппаратын хэвийн ажиллагаа болон заалтыг хянадаг гэнэ.
Тэрээр ийнхүү 18 жилийн турш хугас нойртой яваа аж.
-Намайг сайн унтаж чаддаг уу гэвэл би мэдээж үгүй гэнэ. Гэхдээ үдэш бүр хүүдээ хэлдэг “сайхан нойрсоорой” гэсэн үг маань сүүлчийн удаагийнх болчих вий гэсэндээ шөнөдөө тогтсон цагт босож хүүгийнхээ өрөөнд орж амьсгалын хэмнэл, аппаратын ажиллагааг хянаж шалгадаг. Шөнө сэрэх бүрдээ айдас түгшүүртэй байдаг-
Жилийн өмнө хүү нарийн гэдсэндээ хүнд хагалгаа хийлгэсэн. Өдгөө ээж нь хүүгийнхээ хоол, хооллох цагийн хянах давхар үүрэгтэй болжээ. Эмч нар Лиам хүүгийн ирээдүйн талаар тодорхой зүйл огт хэлдэггүй ч аав ээж хоёр нь хүүгийнхээ төлөө бүхнийг хийсээр байна.
-Ундин гүнжийн хараал- /эртний германы домог/
-Үзэсгэлэнт гүнж Ундин хаан аав хатан ээжийнхээ хоригийг үл тоон Лоурэнс гэдэг ядуу хүлэг баатартай гэрлэжээ. Хүлэг баатар гүнжийг үүрд хайрлаж өглөө бүр сэрээд амьсгалж байгаа цагт чамдаа үнэнч байна гэж амлажээ. Гүнж залуу нас, үзэсгэлэн гоогоо нөхөрдөө зориулж амьдарчээ. Үр хүүхэд олныг төрүүлж өгчээ. Нас ахихын хэрээр гоо үзэсгэлэн нь гундаж нөхөр нь өөр эмэгтэйчүүдэд татагдах болсон гэнэ. Нэгэн удаа гүнж нөхрөө залуу бүсгүйчүүдтэй цэнгэж байхыг өөрийн нүдээр харж маш их гомдож уйлжээ. Энэ үед түүнд олон жилийн өмнө хүлэг баатрын өгч байсан өглөө бүр сэрээд амьсгалж байгаа цагт чамдаа үнэнч байна гэсэн амлалт санаанд нь буужээ. Ингээд унтаад л амьсгал нь тасраг хэмээн нөхөрдөө хараал хийлгэжээ. Хараал туссан хүлэг баатар унтаж чадахаа байжээ. Зүүрмэглэж эхлэхэд л Ундин зүүдлэгдэж амьсгал нь боогддог болсон гэнэ. Гэсэн ч удаан тэсэж чадалгүй нойрондоо дийлдэн унтаад амьсгал нь хаагдаж үхжээ-
НУУЦ.мн