Нууц мэдээллийн уурхай

Афганистанд эрэлхэгээр тулалдсан сапёрчин-нохойг үүрд нойрсуулах тариагаар тариад цэргийн ёсоор оршуулжээ /бичлэг/

Нийтэлсэн: 2017-08-04 02:40:53

Америкийн армид эрэлхэгээр хүчин зүтгэсэн Сина дуудлагат лабрадор нохой нь мэргэжлийн сапёрчин юм. Тэрээр Афганистанд гурван ч удаа 12-24 сараар томилогдон очиж сапёрын ангид алба хаажээ. Түүний илрүүлсэн мина тэсрэх бөмбөгний тоо нь 100 хүрч олон арван цэргийн амийг аварчээ. 2014 онд насны хязгаарт хүрч цэргээс халагдан “тэтгэвэрд” гарчээ. Түүний хоол арчилгаа, эмнэлгийн үзлэгний зардалд зохих хэмжээний тэтгэвэр олгож иржээ. Тэтгэвэрдээ гараад Мичиган мужийн Маскегон хотд өөрийн дайчин анд, тэнгисийн явган цэргийн түрүүч  Жефф де Янгийн гэрт амьдрах болжээ.

Гэтэл өнгөрсөн сарын эхээр хийсэн ээлжит эмнэлгийн үзлэгээр Сина ясны хорт хавдар туссан болох нь илэрчээ. Нууцлаг явагдсан аймшигт өвчин хүнд үедээ орсон тул эмч нар үүрд нойрсуулах тариа хийхийг зөвлөсөн байна. Нас нь ч 12 хүрч өндөр болсон тул энэ нь зөв шийдвэр гэж тайлбарлажээ. Ингээд хотын цэргийн штабаас эдгэрэшгүй өвчин туссан ахмад дайчныг эцийн замд нь үдэх ёслол зохион байгуулжээ. Олон цэргийн амийг аварсан сапёрчин нохойтой салах ёс хийхээр ахмад дайчин, цэргийнхэн болон хотынхон бүгд иржээ.

Бүх хүмүүс Синаг тэвэрч үнсэн салах ёс хийжээ. Жагсаалын эхэнд ёслолын дүрэмт хувцсаа өмссөн Синаг авч явжээ.

Түүнийг хотын цэргийн музейны USS LST-393 байлдааны усанд онгоцонд хүргэж тэнд үүрд нойрсуулах тариад цэргийн ёсоор оршуулжээ.

Оршуулгын үеэр хүндэт харуул жагсаж гурвантаа бууджээ. Булшин дээр нь дайчин нөхөр Жефф нь ийн хэлжээ.

-Тэрээр Афганы аюул ослоор дүүрэн зам нугачаа хавцалд 100 гаруй удаа мина, тэсрэх бөмбөг илрүүлж олон цэргийн амийг аварсан. Тэсрэх бөмбөг исгэрэх суман дор бидэнтэй хамт тулалдсан.  Өндөр уулын хүйтэн шөнө би Синаг тэвэрч дулаацдаг байсан-

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших