Нууц мэдээллийн уурхай

Сэлэнгийн гаалийн Алтанбулаг салбарын эрхлэгч охиныхоо компанийг 15 сая төгрөгөөр “дэмжсэн” хэрэгт холбогджээ

Нийтэлсэн: 2017-08-04 01:59:13

Өмнө нь гаальчидтай холбоотой хэрэг голдуу урд хилээс гардаг байсан бол энэ удаад хойд хил дээр болжээ. Энэ удаад Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын харьяа Алтанбулаг салбарын эрхлэгч /одоогоор ажлаас түдгэлзүүлсэн/ Д.Батбаатар нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт холбогджээ. Тэрээр 2015 оноос хойш Монгол Улсын Хилийн боомтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт заасныг зөрчиж өөрийн охины нэр дээр бүртгэлтэй “Гүн мөрөн” ХХК, “Орхон харбин” ХХК болон “Тайгын шанд” ХХК-иудаар гаалийн хяналтын бүсэд бараа импортлон оруулж ирж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ ачилт буулгалт хийж, түүний төлбөр хэмээн нэг тээврийн хэрэгслээс 20 мянган төгрөг бэлнээр хураан авч улмаар охины компанийн харилцах дансанд тушаалгаж хөрөнгө төвлөрүүлсэн хэмээн буруутгагджээ. Энэ нь нийтдээ 15 сая төгрөг болжээ. Одоо энэ хэрэг шүүх прокурорын хооронд буцсан байдалтай байгаа гэнэ. Нотлох баримтаар  “Орхон харбин”, “Тайгын шанд”, “Гүн мөрөн” компаниудын санхүүгийн баримтуудыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Харин Д.Батбаатар нь  гэмт хэрэгт хилсээр гүтгэгдсэн, хууран мэхлэх, айлган сүрдүүлэх замаар авсан хуурамч нотлох баримтаар гөрдөж байна хэмээн эсэргүүцсээр байгаа аж. Тэрээр гаальд удаан жил ажилласан,  “Алтангадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, “Хүндэт гаальчин” тэмдэгээр шагнагджээ. Хоёр жилийн өмнө дэгдсэн Оросын хүчний байгууллагийнхан Албанбулаг боомтод Монголын  гаальчдыг байцаасан гэх шуугианд  нэр нь сонсогдож байсан.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших