Залуу хос 125 доллароос болж хурмын гэрэл зурагчинтайгаа “дайтаад” сая долларын нөхөн төлбөрд унажээ
Нийтэлсэн: 2017-08-03 04:49:22
Андреа Полито гэдэг энэ эмэгтэй Даллас хотод нэртэй хурмын гэрэл зурагчин гэнэ. Түүний үйлчлүүлэгчид нь хотын элит, дээд давхарганыхан байжээ. Эндрю болон Нили Молдован нь 2014 оны 10-р сард хуримаа хийхдээ энэхүү нэрд гарсан гэрэл зурагчинг хөлсөлжээ.
Полито залуу хосын хурмын гэрэл зургийг авч цомог бэлтгэх үүрэг хүлээж ажлаа ч сайн хийжээ. Хурмаас хойш сарын дараа эхнэр нь утасдан цомог дууссан эсэхийг асуужээ. Харин гэрэл зурагчин эхлээд цомогны загвар өнгийг сонгож төлбөрөө төлөх тухай мэдэгджээ. Ингээд хэд хэдэн загварын цомгын зургийг үнэ болох 125 долларын нэхэмжлэлтэй хамт илгээсэн байна. Гэтэл залуу хос цомогт мөнгө төлөхөөс татгалзаж нийт төлбөрд багтсан гэж маргажээ.
Гэрэл зурагчин хоёр долоо хоног хүлээсний эцэст цомогны мөнгийг авахгүй байхаар шийдэж холбоо барих гэтэл өөрийх нь тухай шуугиан хотын хэвлэл сайтаар цацагджээ. Залуу хос хэвлэлд ярилцлага өгч нэрд гарсан гэрэл зурагчин Полита хурмын зураг цомог бэлтгэх үүргээ биелүүлээгүй, гэрээнд тусгагдаагүй төлбөр болох 125 долларын төлөө амьдрлых нь аз жаргалтай үеийн зурагнуудыг нь “барьцаалаад” байгаа зарлажээ.
Ийнхүү гэрэл зурагчин эмэгтэй хүнд цохиолтонд оржээ.
-Миний 13 жилийн хөдөлмөрөө зориулж олж авсан ажил мэргэжлийн нэр хүнд маань ингээд л нэг л өдөр нурж унасан. Би салбардаа нэр хүндтэй гэрэл зурагчин байсан. Даллас хотын элитүүд надаар үйлчлүүлэх гэж жилийн өмнө захиалгаа өгдөг байв. Би олсон амжилт хүрсэн өндөрлөгөөрөө бахархаж явсан. Гэтэл тэр хоёр энэ бүхнийг маань нэг л өдөр нураасан-
Удалгүй 11-р сарын сүүлээр эхнэр нөхөр Молдован телевизийн нэвтрүүлэгт орж Политаг бүр “бут авчээ”. Гэтэл энэ үе нь ирэх жилийн хурмын гэрэл зурагны захиалга авдаг, захиалга орж ирдэг ид цаг байсан гэнэ. Полита өмнө нь жилд 75-100 захиалга авдаг байсан бол тэр шуугианаас болж ердөө хоёрхон захиалга авчээ.
Эхнэр нөхөр хоёр зурагтаар “бут авсаныхаа” дараа цахим сүлжээгээр Политаг “бөмбөгдөж” гарчээ.
-Миний ажил хэргийн нэр хүнд бүрэн унасан. Бүр шалдаа буусан. Намайг маш ихээр гутаан доромжилсон-
2015 он гараад Полита хурмын гэрэл зурагчны ажлаа арга буюу зогсоожээ. Нэр хүнд нь унасан түүнд захиалга ч ирэхээ байжээ. Тэрээр 2017 он хүртэл хоёр жилийн хугацаанд ахин гэрэл зургийн аппарат барьсангүй. Гэхдээ хорон санаат хостой шүүхдэхээр шийджээ.
-Надад шүүхдээд ялах итгэл найдвар бага байсан. Маш хүнд хэцүү зарга болно гэдгийг ч урьчилан мэдэж байсан-
Полита өнгөрсөн оны 12-р сард ажил хэргийн нэр хүндийг нь санаатай унагасан хэмээн эхнэр нөхөр Молдаваныг шүүхэд өгч таван сая доллар нэхэмжилжээ. Гайхалтай нь шүүх өнгөрсөн сард гэр зурагчин эмэгтэйн талд шийдвэр гаргажээ.
Хариуцагч хосыг зориуд санаатайгаар урьдчилан төлөвлөж илт худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр удаа дараа тарааж гэрэл зурагчны ажил хэргийн нэр хүндийг гутаасан хэмээн нэг сая долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгожээ. Ялна гэдэгдээ итгэлтэй байсан Молдавоны гэр бүл цочиролд орсон ч давж заалдана хэмээн мэдэгдсэн байна. Харин Политагийн сэтгэл санаа арай дээрдсэн гэнэ.
-Шүүгч шийдвэрээ уншихад сэтгэл санаа сэргэж бие хөнгөрөөд л явчихсан. Гэхдээ миний талд шийдвэр гарлаа гээд унасан нэр хүнд маань шууд өсөхгүй. Би хуучин түвшиндээ хүрэх гэж ахин олон жил зүтгэх хөдөлмөрлөх хэрэгтэй-
НУУЦ.мн