Нууц мэдээллийн уурхай

Албан үүрэгтээ хайнга хандсан нийслэл, Баянзүрх дүүргийн газрын албаны дөрвөн экс ажилтны хэргийг шүүх шийдвэрлэжээ

Нийтэлсэн: 2017-08-03 01:44:34

Баянзүрх дүүргийн 19-рхорооны нутагт байрлалтай 385 м кв газрын маргаан 2000 оноос эхэлж дззрэг нийслэлийн газрын алба,цагдаа прокурор шүүхийн шатыг дамжсаар 17 явжээ. Эцэст нь шүүх Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч, инженерээр ажиллаж байсан С. Долгормаа, Нийслэлийн газрын албаны кадастрын хэлтэст бүртгэлийн мэргэжилтэнгээр ажиллаж байсан Д.Нямдаваа, Баянзүрх дүүргийн газрын албанд  төлөвлөлтийн  мэргэжилтэн байсан Б.Батчимэг,  Баянзүрх дүүргийн газрын албанд газар зохион байгуулагчаар ажиллаж байсан  Ч.Мөнхбаатар нарыг албан үүрэгтээ хайнга хандсанаас иргэд хохирол амссан гэж үзсэн байна.  Газар авах олгох ажиллагааг нарийн хуульчилсан. Хийгдэх шалгах бүхий л ажиллагааг явуулсны дараа л гэрчилгээ олгогдох учиртай. Гэтэл уг хэрэгт өргөдлийг шийдвэрлэхгүй удаан хугацаагаар дарах, эзэмшил газрын кадастарын зургийг мэдээллийн санд оруулах боломжгүй болгох, бүртгэлд оруулахгүй байх, кадастарын зургийг мэдээллийн санд оруулахдаа дур мэдэн давхацлыг арилгаж алдаатай оруулах, биеэр хээрийн судалгаа хийж солбилцол хэмжилтийг тогтоох, бусдын эзэмшил газарт байгаа эсэхийг шалгах ажиллагааг хийхгүй орхигдуулах зэргээр албан үүрэгтээ хайнга ханджээ. Хачирхалтай нь хэрэгт холбогдсон албан тушаалтнууд нь бүгд газрын албаны тэргүүний ажилтнууд гэнэ. Хохирогч Н.Бямбасүрэн нь бүр 2000 онд нийслэлийн газрын албанд 2000 онд өргөдлөө өгчээ. Тэрээр хэргийн буруутнаар  Долгормаа Нямдаваа, Батчимэг болон газрын маргаантай нөгөө иргэн болох Н.Отгонбаяр нар гэжээ.

Тэрээр “...1996 онд анх би газар эзэмшигч байсан. 2000 онд Нийслэлийн газрын албанд. 30х40 хэмжээний газар болгох талаараа өргөдөл өгсөн. Гэтэл намайг байхгүй болгож Отгонбаяр гэдэг хүн гараад ирсэн. 2001 онд Отгонбаяр миний газар дээр буугаад тэр дороо намайг шүүхэд өгсөн ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хэрэг 2001-2013 онд хүртэл явсан. Отгонбаяр гэх хүн газрын албаны хүнээс 70 мкв талбайн түр зөвшөөрлийг авч түүнийгээ 219 мкв болгож томсгож барьсан, миний тохижуулсан талбайг эвдсэн, 2007 онд хашаагаа өөрийн дураараа томосгосон. Би Долгормаад 2006 оноос хойш 210 мкв газрыг сунгах талаараа удаа дараа өргөдөл өгсөн. Миний өргөдлийн хариуг хугацааг нь тулгаж байж өгдөг байсан. Мөн газрын маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй тул газрын албанаас нэг ч баримт бичиг гаргаж өгч болохгүй гэсэн байхад Отгонбаяр гэх хүн баримт бичгүүд авсан байдаг. Отгонбаяр байхгүй зүйлийг шүүхийн шатанд явж байхдаа бий болгож байсан хүн юм. Долгормаа, Отгонбаяр нар ТБТЭ компанийг маш их өмгөөлж хамгаалдаг. Би Нямдаваа, Мөнхбаатар нарыг буруутгахгүй. Гэхдээ  Долгормаа, Батчимэг нар буруутай. Эдгээр хүмүүс миний газрыг урагшлуулсан нь тогтоогдсон...” гэжээ. Мөн газрын маргаанаас болж зодуулж гурвалсан гэмтэл авчээ.  Харин Н.Отгонбаяр нь “... анхны тохиролцсон кадастарын зураг өөрчлөгдөн урагшаа түрж орж ирснээс манай 385 м кв газар одоо 230 орчим м кв болж багассан. ТБТЭ ХХК-ний газрын урд цэгийг урагшлуулж мэдээллийн санд оруулсанаас болж  миний газар багассан. Би шинэ зургаа мэдээллийн санд зургаа оруулах гэтэл ТБТЭ ХХК-ний буруу байршилтай зураг нь түрүүлээд орчихсон болохоор миний зураг орох боломжгүй болсон байсан. Буруу кадастр оруулж миний газар эзэмших эрхэнд бүдүүлгээр халдаж байгаа газрын албаны хүмүүст гомдолтой байна. Үүний цаана луйвар хээл хахууль байж болзошгүй гэж үзэж байна. Манай газартай залгаа ТБТЭ ХХК-ний газар нь 820 м кв байх ёстой байтал баримжаагаар 1200 м кв орчим захирамжинд олгосноос илүү газар байгаа. Кадастарийн зурганд дур мэдэн өөрчлөлт оруулж, хэмжээ байршлыг нь өөрчлөх, сул зай байгаа мэтээр үлдээх аргаар миний газрыг байхгүй болгосон. 2007 оноос хойш материалаа бүрдүүлж өгсөн боловч Долгормаа газар давхацсан учраас мэдээллийн санд оруулах боломжгүй байна дараа сараас хурлын дараа хянаж байж оруулж өгье гэх зэргээр удаа дараа хойшлуулдаг байсан. Гэтэл Долгормаа буруу кадастрын зургийг санд оруул гэж цохолт хийснээс миний газар давхцалтай гараад ордоггүй байсан юм билээ. Би зөвхөн ТБТЭ гэх компаниас газар худалдаж авсан. Өөрөө хэлсэн Д-маа гэх хүн газар өгсөн гэсэн. Яагаад гэвэл Д гэх сэтгүүлч телевизээр шоу хийж байхдаа газар олгосон асуудал юм ...” гэжээ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших