Нууц мэдээллийн уурхай

НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулахаар гарын үсэг зурж эхэлжээ

Нийтэлсэн: 2017-08-02 01:50:17


Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг НИТХ-ын даргын албан тушаалаас нь огцруулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Тус бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах болсон шалтгаанаа, “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН түүхэндээ байгаагүй хамгийн бага саналыг нийслэлээс авсан. Энэ үзүүлэлт нь Ц.Сандуйгийн зохион байгуулсан “60 тэрбумын бичлэг”-тэй холбоотой. Иймд Ц.Сандуй хариуцлагаа хүлээж НИТХ-ын даргын албан тушаалаасаа огцрох шаардлагатай” гэсэн агуулга бүхий шаардлагад гарын үсэг зурж байгаа аж. Холбогдох хуулийн дагуу НИТХ дахь нийт 45 төлөөлөгчийн гуравны хоёр (3/2) нь хурлын даргаа огцруулах бичигт гарын үсэг зурснаар Ц.Сандуй албан тушаалаасаа буух нөхцөл бүрдэх юм. Гарын үсэг цуглуулах ажиллагаа энэ долоо хоногийн даваа гаригт эхэлсэн гэх бөгөөд одоогоор НИТХ дахь МАН-ын бүлгийн 20 гаруй гишүүн огцруулах бичигт гарын үсгээ зураад байгаа аж. Үүн дээр НИТХ дахь АН-ын бүлгийн 11 төлөөлөгч гарын үсэг зурснаар гишүүдийн саналын тоо огцруулах хэмжээнд хүрэх юм байна. Мөн Ц.Сандуй нь Нийслэлийн МАН-ын даргын албан тушаалыг давхар хашдаг. Намын дүрмээр сонгуульд ялагдсан үүрэг, хариуцлагаа хүлээж уг албан тушаалаа өгөх ёстой. Хэдий тийм ч намынх нь нөхөд төрийн албан тушаалаасаа давхар огцрох ёстой гэж үзэн, уг санаачлагыг гаргажээ.
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. Туяа /203.91.119.102/ 2017-08-08 21:00:14

    хххх

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших