Аргаа барсан Д.Гантулгын талынхан намын нөхдөө “хардаж” эхэлжээ
МАН борооны өмнөх шоргоолжны үүр шиг бужигнаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдлын дараа намын эсрэг ажилласан нөхдийг эрж хайж тодруулах ажиллагаа явагдсан. Өдгөө намын дарга өөрчлөгдөхтэй холбоотойгоор “танай манай” тал гэгдэн хонь хурга ялгаж байгаа мэт шигшигдэж хуваагдаж байна. Үүний хажуугаар бас нэгэн хүн эрэлд мордсон нь Д.Гантулга гишүүн гэнэ. Энэ залуу гишүүн эхний жилдээ л эмэгтэй гишүүдээсээ илүү барьцадтай явна. Цаадуул нь бохь зажилсан боов идсэн гэх мэт “хөнгөхөн” хэрэгт унасан. Харин тэрээр хүчингийн хэрэгт нэр холбогдсон. Мөн энэ нь өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийг ялагдуулсан шалтгааны нэгд тооцогдон яригдаж байна. Хэдийгээр энэ хэрэгт эрүү үүсгэхээс таталзсан ч хохирогчийн эгч Ч.Саранзаяа нь хүний эрхийн өмгөөлөгч М.Ичинноровтой хамтран идэвхитэй ажиллаж эхэлсэн.
Өдгөө хэрэг явдал улам бүр хүндэрч байна. Эхлээд нэгэн залуу гишүүн хэмээн яригдаж байсан бол өдгөө хохирогчид гэх хүмүүс нь нэр устайгаар нь зарлалаа. Өмнө нь хохирогчийн эгч амны хаалт зүүж байгаад ярицлага өгч байсан одоо нүүрээ хаалгүй зурагтаар ярьж байна. Урьд нь зураг нь гардаггүй байсан бол саяхнаас баахан зураг цахимаар цацагдлаа. Хохирогчдын талынхан эхлээд намын даргад нь хандаж байсан бол өдгөө төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргах болов. Эцэст нь энэ хэрэг улстөрийн нэгэн намд хамаатай байсан бол одоо төрийн нэр хүндтэй холбоотой болж хувирчээ. Болж өнгөрсөн үйл явдлаас харахад тодорхой хүчин “явуулаад” байна гэх дүгэнлтийг залуу гишүүний талныхан хийсэн гэнэ. Энэ тухайд сөрөг намаас эхлээд олон хувилбар бий ч байж болох магадлалын тоонд намын нөхдөө ч оруулж эхэлж байгаа сурагтай. Д.Гантулгын нэр холбогдсон хэргийг өндөр авахуулах тусам тэрээр ирэх 2020 онд ахин нэр дэвших магадлал нь улам буурна. Харин оронд нь нэр дэвшчих санаатай сэргэлэн нэгэн НАМЗХ болон Зүүний хүчний холбоонд байж болохыг үгүйсгэхгүй. Ийм л учраас хардлагын тоонд намын нөхдөө оруулсан гэнэ. Холоос эрэхээр ойроос хайх нь ч зөв байх ... “Хатгалдах дайсан хажуунаас ...” гэдэг үгийг ялангуяа МАН-ынхан сайн санаж явах учиртай даа ...
NUUTS.mn