Махны үнийн өсөлт өрх толгойлсон эмэгтэйг анчин болгожээ /гайхмаар/
Нийтэлсэн: 2017-08-01 09:35:37
Эдийн засгийн уналт, барааны үнийн өсөлтийн үед хоёр хүүхэд ганцаара өсгөх нь эмэгтэй хүнд ахдах ажил биз. Английн Суррей хотын Лиза Тейлор гэдэг энэ залуухан эмэгтэй үүний зовлонг биеэрээ мэдэрч туулсан гэнэ. Тэрээр махан хоолонд дуртайн дээр хүүхдүүд нь махсаг. Гэтэл махны үнэ өдөр тутам нэмэгдсээр өсөлтийг нь түүний багахан цалин гүйцэж чадалгүй алджээ. Нэг бол гэрийнхөө төсвийн ихэнхийг маханд өгөх эсвэл цагаан хоолтон болох хоёр зам л үлдсэн гэнэ.
Ингээд л удтал бодсоны эцэст “Зэрэг нэмэхийн өмнө” кинонд гардагчилан “ан хийж хүнс залгуулахаар” шийджээ. Одоо тэрээр туршлагатай анчинд тооцогдон хоёрдахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд нэг ч удаа дэлгүүрээс өндөр үнэтэй мах аваагүй агаад өөрийн агнасан зэрлэг гахай, бор гөрөөс, ятуу сойр, галуу нугас зэрэг ангийн махаар л хооллож иржээ.
Гэхдээ баячууд зугаагаа гаргаж хоббигоо дарах гэж ан хийдэг бол Лиза гэр бүлээ тэжээх гэж л буу барьдаг. Ан хийхийн тулд эхлээд хотынхоо Анчдын нийгэмлэгт элсэж улирлын 30 фунтын татвар төлж байх үүрэгтэй. Мөн ангийн буу хэрэглэлтэй байхыг шаардахаас гадна буудлагийн дамжааг дүүргэж шалгалт өгсөн байх учиртай.
Лиза буудлагийн шалгалтыг онц дүнтэй өгч мянган фунтын үнэтэй дуран хараатай ангийн буугаа төгс эзэмшиж алдалгүй бууддаг болжээ. Англид ангийн улирал хавар эхлэдэг агаад улирал эхлэхээс өмнө агнах ангийн захиалгаа өгч төлбөрөө төлдөг. Анд зарцуулсан нийт мөнгө нь бүтэн жил дэлгүүрээс мах худалдан авахаас хамаагүй хямд тусдаг гэнэ. Өдгөө Англид нэг кг үхрийн мах 16 фунт буюу 18 орчим доллар байна. Лиза нь жилдээ зэрлэг гахай, бор гөрөөс нижгээдийг харин нэлээд олон тооны нугас галууны лицензи авч агнадаг. Дээрхи ангийн олз нь дараа жилийн ангийн улирал хүртэл элбэг хүрдэг. Тэрээр сайн анчнаас гадна сайн тогооч.
Агнасан ангийнхаа махаар маш олон төрлийн хоол хийхээс гадна нөөцлөн хадгалдаг. Зоригт анчин ганц бие ээж цахимд 75 мянган гаруй дагагчидтай гэнэ. Гэхдээ түүнд дайснууд бас бий. Зэрлэг амьтан хамгаалах байгууллагууд тэр тумсаа эмэгтэй идэвхтнүүд нь Лизад маш их дайсагнадаг.
Англид нэрд гарсан амьтан хамгаалах РЕТА байгууллагийн Элиза Аллен нь түүнийг хэвлэл сошиалаар байнга шүүмжилдэг. Цахим хэрэглэгчдийн зарим нь Лизаг хоёр хүүхдийнхөө төлөө бүхнийг хийдэг, гэрийнхээ мөнгө санхүүг ухаалгаар хэмнэдэг эзэгтэй гэж магтдаг бол зарим нь өрөвдөх сэтгэлгүй цэвдэг эмэгтэй, харгис аргаар гэдсээ тэжээдэг гэх зэргээр муулдаг.
НУУЦ.мн
Yah iin m*** mini ter 2huuhdiig chini uuriiguu uur yaj tejeehiin.