1753 төрийн албан хаагч 22 мянган хурдан удмын адуутай байна
Нийтэлсэн: 2017-07-31 01:42:51
.jpg)
Монголын төр улам бүр “феодал” шинж руугаа орсоор байна. Өмнө нь манай Засаг ноёд “элээ муу ч хангарьдын аймаг, энэ бие муу ч эзэн Чингисийн удам” гэж аархдаг байв. Хошууны засаг ноёд нь бүгд угсаа залгамжлах эрхтэй. 1911 онд Монголын тулгар төрд зүтгэхээр Баргаас ирсэн Манлай баатар Дамдинсүрэн “Танайх халхын ноёд угсаа залгамжилдаг тул ноёны хүү үхэр шиг тэнэг байсан ч эзэн суудаг” хэмээн шүүмжилж байсан гэдэг. Тэгвэл өдгөө угсаа залгамжлах нь холгүй болжээ. Яам, агентлаг, төрийн өмчит компаниуд хамаатан саднаар дүүрсэн. Аав нь УИХ-ын гишүүн байхад хүү нь Монголбанкинд газрын дарга хийж байна. Тэтгэвэрдээ гарах болсон сургуулийн захирал эмэгтэй магист хамгаалаад ирэх охиндоо ажлаа өгнө гээд албан тушаалаасаа буухгүй байна. Хуучны засаг ноёдын нэг “чимэг” нь нэрийг нь гаргах бөх, морь хоёр байсан. Энэ шинж өдгөөгийн төрийн албаныханд нэвт “удамшжээ”. Монголын хурдан морьтой хүмүүс нь УИХ-ын гишүүн, сайд, агентлаг, газрын дарга, төрийн өмчит компаний захирал, аймаг сумын Засаг дарга болон НИТХ, ИТХ-ын төлөөлөгчид байна. Өдгөө эдгээр 1753 шинэ цагийн “феодалууд” нийтдээ 22 мянган гаруй хурдан удмын адуу эзэмшиж байгаа аж. Ийм л учраас зуны гурван сард найр наадам тасрахгүй үргэлжилж аймаг, сум болгонд бүр жалга бүрд шахуу элдэв янзын гоё нэртэй “хурд” хэмээх морин уралдаан тасралтгүй болсоор байна. Эд нар л өөрсдийн морьдоо ямар нэгэн аргаар түрүүлгэж нэр алдар, цол гуншингаа нэмэх, тэртэй тэргүй дүүрэн явдаг түрүүвчиндээ бооцооны мөнгө чихэх гэж энэ олон наадмыг зохион байгуулдаг. Чухам ийм л шалтгаанаас намрын ажил назгайрч төрийн алба эзгүйрсээр 9-р сар хүргэдэг. Саяхан хөрш хоёр орон хүчирхэг зэвсэгт хүчнээрээ гайхуулсан цэргийн сүрт жагсаалыг зэрэг хийлээ. Харин Монголд "тод манлайгаа" дуудуулсан төрийн албан хаагчид морь уралдуулж бас хажуугаар нь машинаа уралдуулж наадамдаж явна.
НУУЦ.мн

buh hot aimag sumdiin ulndesnii bayar naadmiig juld 1 l udaa neg zereg 1 udur hiideg bolgoh heregtei tegj bj nazgair*** shiidegdene tolgoitoi bolgon durtai uyedee naadam hiidgiig tas horigloh heregtei !!!!!!!!!