Шинэ арслангийн сумын номын сан шинэ ном авах жилийн 50 мянган төгрөгийн төсөвтэй
Нийтэлсэн: 2017-07-29 00:56:04
.jpg)
Наадмд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржийн цолны мялаалгыг төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд энэ сарын 27-нд нижгэр тэмдэглэжээ. Шинэ арслангаа хүлээн авахад нутгийнхан нь 11 гэр барьж, хүн зон ч олноороо цугласан байна. Сумын 90 жилийн ойн баяр тэмдэглэхэд цугласан шиг олон хүн гаднаас иржээ. Нутгийн зөвлөл нь шинэ загварын “ланд-200” бэлэглэсэн бол сумаас нь азарга адуу өгчээ. Харин энэ сумын номын сан нь шинэ ном авах жилийн 50 мянган төгрөгний төсөвтэй гэнэ. Ийнхүү монголчууд нийтээр булчин шөрмөсийг тахих сэтгэхүйд баригдаж байна.
НУУЦ.мн
