300 мянган төгрөгний өрөнд орсон эмэгтэй 1,8 сая төгрөгтэй ченж бүсгүйд хутга тулган ...
Нийтэлсэн: 2017-07-28 00:09:42
.jpg)
Нийтээрээ өр зээлэнд баригдсан монголчууд юу ч хийхээс буцахгүй болжээ. Дорнод аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 40 настай, Тэмээт овогт Д. А гэдэг эмэгтэй саяхан өглөөний 09 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” төвийн урд талын автомашины зогсоолын хашаанд С.А-г дагуулж орон хутга тулгаж хүрэмийг нь зүсэж биед нь аюултайгаар хүч хэрэглэн 1.8 сая төгрөгийг нь дээрэмдээд газар дээрээ баригджээ. Тэрээр нөхрийнхөө ахад 300 мянган төгрөгний өртэй, өр нь нэхэгдээд тун хэцүү байсан гэнэ. Ингээд л шийдвэр гаргаж цүнхэндээ модон шар иштэй хутга хийгээд “Найман шарга” валютын зах дээр ирсэн. Валютын зах дээр жижиг биетэйн дээр их мөнгө барьсан эмэгтэй ченжийг хайн нэлээд ажиглаж явсан гэнэ. Ингээд саарал өнгийн хүрэм өмссөн, ягаан өнгийн цүнх үүрсэн, гартаа мөнгө барьсан эмэгтэйг сонгон их хэмжээний доллар солиулна хэмээн автомашины зогсоол руу дагуужл явжээ. Замдаа цүнхэндээ байсан хутгаа аваад хүрэмнийхээ баруун гар талын ханцуйнд хийжээ. Зогсоолд очингуутаа мөнгөө өг гээд өөдөөс нь хутга тулган хүрэмний энгэрийг нь зүсэхэд ченж хүүхэн орилж хашгираад барьж байсан мөнгөө өөдсө нь цацжээ. Гэсэн ч зугталгүй “тулалдаж” дээрэмчнийг цохин унагажээ. Тулалдаж байхдаа хутганд гараа зүссэн байна. Унасан дээрэмчин эмэгтэйг дарж авахад цаанаас нэгэн залуу гарч ир хамжилцсан байна. Ингээд цагдаа дуудан хүлээлгэж өгчээ. Зэвсэгт дээрмчнийг баьсан чин зоригт ченж эмэгтэй нь “...09 цаг 05 минутын үед “Найман шарга” валютын зах дээр ирээд валют солих ажилдаа ороод байхад хар хөх өнгийн хүрэм өмссөн, нүүрэндээ хөх өнгийн нэг удаагийн маск зүүсэн 155 см орчим биеийн өндөртэй эмэгтэй ирж надтай уулзаад 500 доллар солиулах гэсэн юм, хүн хараад байна, ийшээ ороод солиулчихья гэж хэлсэн. Нөгөө эмэгтэйг дагаад авто зогсоолын хашаа руу орсон. Хашаанд ороод саарал өнгийн цүнхнээсээ хар өнгийн түрийвч гаргаж ирэн шинэ мөнгө хэдээр сольж байна гэж асуусан. Зүүн талын халаасандаа түрийвчээ хийх шиг болсоноо гэнэт хутга гаргаж ирээд цээжний зүүн хэсэгт зүрхний орчим хутгаар нэг хатгасан. Хутгаараа хатгаад гарт байсан 1.8 сая төгрөгийг булаагаад авсан. Эргээд зугтаах гэхэд нь араас нь цүнхээрээ цохиход унаж мөнгө газраар нэг тарсан. Бид хоёр орилолдон ноцолдож байгаад би баруун гарын шууны гадна талд, баруун гарын долоовор хурууны дотор талыг хутганд нь зүсүүлсэн. Тэр эмэгтэй босож ирээд эргэж харангуутаа миний гэдэс рүү хутгаараа хатгасан. Хутга гэдэс рүү орчих шиг болохоор нь муухай хашгирсан. Тэгсэн чинь нэг залуу, хоёр эмэгтэйн хамт авто зогсоолын хашаанд орж ирсэн. Тэднийг хараад нөгөө эмэгтэй гартаа байсан хутгаа хаяад зугтаахад хашаанд орж ирсэн залуу барьж авсан. Азаар салхигүй байсан болохоор мөнгө хийсээгүй, миний гарт байсан 1.8 сая төгрөг бүрэн байсан. Нөгөө эмэгтэй баригдсаны дараа би нөхрийнхөө ахаас 300 мянган төгрөг зээлсэн байсан юм, өнөөдөр мөнгийг нь буцааж өгөх ёстой байсан, эгчийгээ явуулчих гэж гуйж байсан...” гэжээ.
НУУЦ.мн

uur argaar mungu olohguidee