Жилийн 127 өдөр нь манан татдаг эзгүй аралд 40-дэх жилдээ ганцаараа амьдарч байгаа эмэгтэй ... /гайхмаар/
Нийтэлсэн: 2017-07-27 12:45:19
67 настай Зои Лукас нь Канадын эргээс нэлээд зайтай орших Сейбл аралд 40 дэх жилдээ ганцаараа амьдарч байна. Уулархаг төрхтэй энэ аралд жилийн 127 өдөр нь битүү манан татдаг. Гэсэн хэдий ч энэ ахимаг эмэгтэй энэ аралдаа эзэн сууж амар амгалан айх зүйлгүй суудаг гэжээ.
Түүнийг энд орь ганцаараа гэж хэлж болохгүй. Сейбл аралд нэг хүнээс гадна 400 гаруй адуу, 300 орчим далайн саарал арслан болон 350 зүйлийн шувуу амьдардаг.
Энэ олон амьтан уртаараа 42 км, өргөнөөрөө 1,5 к аралд элбэгхэн багтдаг. Зой 1971 онд 21-хэн настай оюутан байхдаа энэ аралд ирээд л “дурлажээ”. Удалгүй бүрмөсөн суурьшихаар ирсэн байна. Ирээд өмнө нь аврагчдын бүлэг байрладаг байсан хаягдсан хуучин байшинг засаж сэлбэж авчээ.
Ийнхүү 40 жил амьдрахдаа явах тухай нэг ч удаа бодож байгаагүй гэнэ. Өдөр бүр арлаараа зугаалж байгаль, ан амьтад далайг дуранддаг. Мөн өөрийн үндсэн ажил болох эзгүй аралд дасан зохицож байгаа адуун сүргээ судалдаг.
Баярт оролцох л гэж эх газартай ойр Ханхүү Эдвардын арал луу явдаг. Сейбл арал орчим 300 гаруй усан онгоц осолдож живсэн тул “хөлөг онгоцнуудын оршуулга” ч гэж нэрлэдэг.
2013 онд уг арлыг дархан цаазат газраар зарласан тул Зой үндсэн ажилтан нь болж судалгаа шинжилгээний ажил нь ч нэмэгджээ. Түүнд долоо хоног тутамд Ханхүү Эдвардын арлаас хангалт ирдэг.
NUUTS.mn