Европын өрөнд орсон иргэдийн өшөө авагч бүлэглэл 14 банкны захирлын аминд хүрчээ
Нийтэлсэн: 2017-07-27 04:07:10
Баруунд банкны захирлууд хүчтэй хамгаалалт авч гэр бүлийн хамт нуугдмал амьдралд оржээ. Олны өмнө гарах амралт зугаалгаар явахаас татгалзаж хүүхдүүд нь гэрээсээ хичээлээ он-лайнаар заалгаж байгаа гэнэ. Учир нь нэгэн үл мэдэгдэх бүлэглэл банкны захирлуудын аминд хүрсээр байна. Он гарсаар Европын орнуудад нийтдээ 14 томоохон захирал, ерөнхий межежер амиа алдсан. Өнгөрсөн 4-р сарын 18-нд Бельгийн томоохон BNP Paribas Fortis банкны ерөнхий захирал эхнэрийн хамт Визе хотод буудуулсан. Хохирогчдыг хотын захын зам дээр хажуугаар нь өнгөрсөн машинаас автоматаар галлан амийг нь хөнөөсөн. Алуурчдыг одоо ч олоогүй байна. Үүний дараа Лихтенштэйнд Bank Frick & Co банкны гүйцэтгэх захирал у Юрген Фрикийг хөнөөсөн бол ABN Amro банкны ерөнхий захирлыг бүр гэл бүлийн хамт хүйс тэмтэрчээ. Банкны захирлуудын аминд ээлж дараалан халдаж байгаа энэ хэргийг талаар олон сэжиг таавар гарч байна. Үүнээс хамгийн магадлалтай нь өрөнд орсон иргэд өөрсдийг нь өр зээлээр боомилсон банк-санхүүгийн бүлэглэлээс өшөө авч байна гэх хувилбар гэнэ.
№1. УИЛЬЯМ БРОКСМИТ
2-р сарын 26-нд Deutsche Bank –ны Лондонгийн салбарын ерөнхий менежер гэртээ амиа алдсан байдалтай олдсон. Шинжилгээгээр гадны нөлөөтэй гэж гарсан. Хэрэг илрээгүй.
№2. КАРЛ СЛИМ
Мөн дээрхи банкны нэгэн топ-менежер агаад 2-р сарын 27-нд Банкгогын Shangri-La зочид буудлын 4-р давхарт амиа алдсан байдалтай олдсон.
№3 ГАБРИЭЛЬ МАГИ
JP Morgan банкны ажилтан 4-р сарын 27-нд Лондон дахь салбарын цамхагийн дээврээс үсэрсэн.
№4. МАЙК ДЮКЕР
Америкийн хөрөнгө оруулалтын банкны ерөнхий эдийн засагч тэрээр Францын Током нуурын дэргэд учир битүүлгээр амиа алдсан.
№5. РИЧАРД ТЭЛЛИ
Title Services хэмээх еВропын том ББСБ-ыг үүсгэн байгуулагч энэ сарын эхээр гэртээ амиа алдсан байдалтай олдсон.
№6. ТИМ ДИКИНСОН
Английн Swiss Re AG санхүүгийн гурппыг үүсгэн байгуулагч мөн л учир битүүлгээр амиа алдсан.
№7. РАЙАН ГЕНРИ КРЕЙН
JP Morgan банкны Европ дахь салбарын өндөр албан тушаалтан тэрээр 6-р сарын сүүлээр амиа хорлосон байдалтайгаар гэрээсээ олдсон.
№8. ЛИ ЖУНЖИ
JP Morgan банкны Хонгконгийн төв оффисийн цонхоор хятад гаралтай 37 настай банкир үсэрч амиа хорлосон. Энэ явдал ажлын цагаар болсон.
№9. ЖЕЙМС СТЮАРТ
Америкийн National Bank of Commerce банкны ерөнхий захирал тэрээр 2-р сарын 19-нд машиндаа амиа алдсан байдалтай олдсон. Түүний үхлийн талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй.
№10. ЭДМУНД РЕЙЛИ
Санхүүгийн Midtown’s Vertical Group-ын гүйцэтгэх захирлыг хурдны галт тэрэгнээс авч шидсэн.
№11. КЕННЕТ БЕЛЛАНДО
Levy Capital санхүүгийн группын топ менежер өндрөөс үсэрч амиа хорлоссон. Өмнө нь тэрээр JPMorgan банкны шинжээчээр ажиллаж байсан.
№12. ЯН ПЕТЕР ШМИТТМАНН
Холландын ABN Amro Group банкны гүйцэтгэх захирлыг гэрт нь эхнэр охиных нь хамт буудан хороосон.
№13. ЮРГЕН ФРИК
Лихтейнштэйны Bank Frick & Co.банкны гүйцэтгэх захирлыг банкны байшингийх нь доод талын гараашид отож байгаад буудаж хөнөөсөн.
NUUTS.mn