Нууц мэдээллийн уурхай

Ц.Мөнх-Оргил 7-р сарын 1-ны “өрөө” Ч.Амарболдод төлөв үү ...?

Нийтэлсэн: 2017-07-26 06:45:20

Гадаадад суух нэгэн консулыг томилох томилгоо ингэж олны анхаарлыг татаж байсан удаагүй. ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилын хийхээр төлөвлөж байгаа гэх томилгоо нь олон нийтийн тэр тусмаа аймшигт  7-р сарын 1-ны хохирогчдын ар гэрийхний уур хилэнг хөдөлгөжээ. Энэ тухайд “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг, долоодугаар сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр нарын Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведийн Вант Улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр элчин сайд нараас дутахгүй нэгэн хүн яригдсан нь таван хүний амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлсэн Ч.Амарболд байлаа.

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг “Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил Ерөнхий сайд асан С.Баярыг Лондонд элчин сайдаар, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Р.Болдыг Туркт элчин сайдаар явуулсан. Харин одоо БНХАУ-ын Эрээн хотод консулаар өнөө маргаашгүй томилж явуулах гэж байгаа баттай мэдээлэл авлаа. Түүнийг томилох зөвшөөрөл хүссэн албан бичиг надад байна. Энэ асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авч Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд Ч.Амарболдын томилгоог -зогсоох ёстой” гэдгийг мэдэгдсэн. 7-р сарын 1-ны хэргээр томчуудаас ганцхан хүн ял эдэлсэн нь Ч.Амарболд юм. Үүний цаана тухайн үед Хууль зүйн сайд байсан Ц.Мөнх-Оргил сугарч үлдсэн. Өдгөө хэрэг даасан хүндээ консулын албан тушаалаар “өрөө” төлж байна гэх хардлагыг үүсгэжээ. Ц.Мөнх-Оргилын энэ томилгоо МАН дотор ч хэл ам үүсгэжээ. Уг нь ДБҮААГ-ын дарга, хятад хэлтэй хэмээн “мисс” Ё.Нямжавыг тавихаар яригдаж байсан.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших