Нууц мэдээллийн уурхай

Амьтны хүрээлэнгийн зааны торонд 7 жил нуугдсан цуврал алуурчинг баривчилжээ

Нийтэлсэн: 2017-07-25 14:16:35

Австрали даяар аймшиг төрүүлж байсан цуврал алуурчин Малькольм Наден өдгөө улам бүр алдартай болжээ. Тэрээр долоон жил баригдаагүйн дээр энэ хугацаанд санаанд оромгүй газар болох амьтны хүрээлэнд нуугдаж байсан аж. Хоньчин байсан тэрээр жилийн дотор хоёр хамаатнаа хөнөөсөн агаад хэрэг нь илэрмэгц мөрдөн байцаалтаас зугтжээ. Шүүх хоёр хүн амины хэрэгт нь нийтдээ 36 жилийн хорих ял эчнээ оноогоод байсан. Хөдөөний малчин Австралийн хамгийн мундаг мөрдөгчдөд баригдахгүй байсан нь шуугиан тарьсаар байжээ. Өнгөрсөн хавар  Өмнөд Уэльс мужийн төвийн амьтны хүрээлэнгийн хамгаалалтын албаныхан хүрээлэнд нь орогноод удаж байгаа тэнүүлчнийг барих гэж хэдэнтээ  бүтэлгүй оролджээ.

Тэнүүлчин шөний цагаар амьтны хүрээлэнг нь эзэгнэн заан, сармагчны гадил, алимыг булааж хулгайлан эсвэл цөөрөмд байдаг яст мэлхийг барьж бутанд шарж иддэг байжээ. Заан сармагчинд зориулсан жимс байнга л дутах болсон байна. Цөөрөм дэх галапагоссын яст мэлхийн тоо нэлээд цөөрч амьтны хүрээлэнгийн бут сөөгнөөс толгой хуяг , араг яс нь олдох болжээ. Өглөө үүрээр эргүүл хйиж байсан хамгаалагчид яст мэлхий сугавчилаад зугтааж байгаа тэнүүлчнийг олонтоо харсан аж.

Ийнхүү хамгаалалтын алба хэд хэдэн удаагийн отолт зохион байгуулсны эцэст тэнүүлчнийг барьжээ. Түүний оромж зааны торноос олджээ. Барьсан тэнүүлчнээ цагдаад хүлээлгэн өгөх үедээ л Австрали даяар эрэн сурвалжлагдаж байсан цуврал алуурчинг барьсанаа мэдсэн байна. Цуврал алуурчны амьтны хүрэлэн дэх долоон жилийн адал явдлын тухай Daily Mail ном гаргах болсоноо зарлажээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших