Нууц мэдээллийн уурхай

Ц.Энхбаяр: Ч.Амарболд долоон сарын нэгний хэргээр ял үүрснийхээ төлөө шагнуулж байна

Нийтэлсэн: 2017-07-25 06:51:48

Монгол улсаас гадаад улсад суугаа зарим элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал яригдаж эхэлсэн. Тухайлбал Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Швед улсад суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг УИХ-тай зөвшилцөх тухай албан бичгийг МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас УИХ-ын даргад хүргүүлээд байгаа. Тэгвэл өнөөдөр 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний үеэр  буудуулж амь насаа алдсан хохирогчдын ар гэрийнхэн болон “Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга зөвлөл”-өөс дээрх  асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Тэд хэлэхдээ долоодугаар сарын нэгний үймээний хариуцлагыг хүлээх ёстой хүмүүс өнөөдөр төрийн өндөр дээд албан тушаалд томилогдон шагнагдаж байгаа явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд МУ-ын Ерөнхийлөгч болон гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт албан шаардлага хүргүүлж байгаагаа хэллээ.   Тэд хэлэхдээ долоодугаар сарын нэгний үймээний гол буруутнууд болох С.Баяр, Ц.Мөнх-Оргил нар өнөөдөр УИХ-ын гишүүн, ЗГ-ын сайд, гадаад улсад Монгол улсыг төлөөлөх Элчин сайдаар томилогдон тус тус ажиллаж байна.   Мөн  энэ хэргийн буруутан болж  шоронд хоригдож ял авч байсан / ЦЕГ-ын дарга асан/ Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотын консулаар томилох гэж байгаа гэх  албан ёсны мэдээлэл байна. Гэтэл эдгээр албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болоод 2008 оны долоодугаар сарын нэгний өдөр олон сайхан залуучууд амь насаа алдаж, олон мянган иргэний эрх ашиг хөндөгдсөн.Гэтэл тухайн үеийн ЕС асан С.Баяр, Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил нарт ямар нэгэн хариуцлага тооцох нь битгий хэл албан тушаалаар шагнаж байгаа явдал нь өөрөө шударга ёсонд үл нийцэх асуудал.  Тийм учраас С.Баяр М.Энхсайхан нарыг эгүүлэн татах, Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотын консулаар томилохгүй байх талаар холбогдох албан тушаалтнуудад шаардлага хүргүүлж байгаагаа хэлсэн юм.

7 сарын 1-ний хохирогчдын холбооны тэргүүн Ц.Энхбаяр :


     “2008 оны долоодугаар сарын нэгнээс өнөөдрийг хүртэл хэн галт зэвсэг хэрэглэсэн,  хэн тушаал өгсөн бэ гэдэг асуудал нт эцэслэн шийдэгдээгүй байна. Бараг 10 жил өнгөрлөө. Энэ хугацаанд бид энэ хэргийг шийдэх гэж хангалттай явсан. Чадлынхаа хэрээр ажилласан . Гэтэл энэ хэргийн гол буруутан гээд шоронд ял эдэлсэн Ч.Амарболд өнөөдөр албан тушаалаар шагнагдаж байна. Тухайн үед онц байдлын зөвлөлд ажилласан Хууль зүйн сайд асан Ц.Мөнх-Оргил, Ерөнхий сайд асан С.Баяр нарын хэргийг үүрч гарсан болохоор Ч.Амарболдыг шагнаж байна. Би тэдэнд  олон удаа хэлж ярьсан. Та нар биднийг доромжлохоо боль. Монголын ард түмний доромжлохоо зогсоо гэж олон удаа шаардсан. Үнэндээ энэ хэргийг шийдэж чадна гэж би монголын ард түмэнд амласан. Нэг л өдөр миний чадна гэж хэлсэн амлалт тэсрэлт болно шүү.  Тэр тэсрэгт болны дараа энэ үбхнийг зогсоох эцэсгүй зүйл болсон байх вйи. Намайг амлалтандаа хүрэх цагт хэтэрхий оройтсон байх вий гэж хэлмээр байна. Ч.Амарболдыг томилох тухай асуудлыг хэрэв бидний шаардаж байгаагаас өөрөөр шийдвэл бид тэмцлийн дараагийн хэлбэртээ шилжинэ. Хэрэв монголын төр энэ асуудлыг шийдэж чадахгүй бол би өөрийнхөө чаддаг аргаараа шийднэ. Харин тэр үед бүх зүйл оройтсон байх болно “ 
    
“Хохирогчдын эрхийг хамгаалах төв”-ийн тэргүүн Х.Оюунцэцэг




    “С.Баяр, М.Энхсайхан нарыг элчин сайдаар томилох шийдвэр гарахад л энэ асуудал анх яригдаж эхэлсэн. Хариуцлага хүлээлгэх ёстой хүмүүсийг яагаад албан тушаалаар шагнаж байгаа юм бэ гэдгийг ард түмэн ч асууж дургүйцэж байсан. Мөн тухайн үед УИХ-ын зарим байнгын хороо, чуулганы хуралдааны үеэр ч зарим гишүүд Долоодугаар сарын нэгний үймээнтэй холбоотой асуудлаар байх сууриа илэрхийлж байсан.  Засгийн эрхийг авахын төлөө ард түмнээ буудаж, зодож, занчиж амь насыг нь хөнөөсөн энэ хэрэг 21 дүгээр зууны монголын түүхэнд хараар тэмдэглэгдэж үлдэх аймшигт өдөр.  Гэтэл энэ хэргийн гол буруутнууд боллох С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ч.Амарболд нар өнөөдөр албан тушаалд томилогдож монгол улсын галдаад бодлогыг тодорхойлдог яамныхаа дэмжлэгтэй яваад байгаа нь шударга бус явдал. Хэрэв энэ асуудалд ЗГ- УИХ хариуцлагагүй хандвал бид тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ. Бид энэ асуудлыг дээд цэгт нь хүртэл тавьж хөлөө хүрэх газраа явна. УИХ гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилийг эргүүлэн татаж огцруулах ёстой. Өнөөдөр Ч.Амарболдыг БНХАУ-ын Эрээн хотын элчин сайдаар томилохоор зүтгүүлж байгаа нь цаана нь ямар нэгэн тохироо байгааг харуулж байна.”  
    

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 4
  1. zochin /27.123.212.132/ 2017-07-25 22:54:28

    Jonhuugiin hiij baigaa ajil munuusuu mun. Ter iim ajild garguun nuhur shuu dee. Mongolyg hag***an butargah gej baina .

  2. Эрээн консул Заяатын пүүс /1.30.6.166/ 2017-07-26 05:52:45

    Золзаяа бичүүлээд байна Амарболд оо.ажлаа өгөхгүй гэж гүрииж байгаашуу юм байхдаа.бас Хөх хот руу консул болно гээд***гаас мөнгө авж авилгалд өртөж байгаа хүн Монголын төлөө ажиллах уу

  3. зочин /202.21.124.28/ 2017-07-28 21:05:29

    Энхбаяр та ямар гавьяа байгуулсан юм бэ настай хүн байж арай дэндүү юмаа таны хүүхэд өөрийнхөө буруугаас болж нас барсан биздээ танхнай этгээдүүд улс орны эд хөрөнгийг галдан шатааж эвдэлж хэмхлэх ёстой юмуу та үүнийг зөв гэж боддог бол буруу шүү ажлын төлөө явж байгаа хүмүүсийг дарамталж болохгүй шүү болох бүтэхгүй болгоны түрүүнд та л явж орилж хашигчиж байх юм нас намбаа бодоочээ

  4. үз /122.201.24.89/ 2017-09-01 06:49:01

    нэг

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших