Нууц мэдээллийн уурхай

Сурагчтайгаа сексдсэн багшийнхаа өмнөөс сургуулийн захиргаа 130 мянган долларын нөхөн төлбөрт унажээ

Нийтэлсэн: 2017-07-25 06:17:39

Daily Star-д мэдээлснээр Огайо мужийн Оклахамо хотын нэгэн сургуулийн захиргаа өдгөө шоронд хорих ялаа эдэлж байгаа экс багшийнхаа өмнөөс 130 мянган долларын нөхөн төлбөр төлөхөөр болжээ. Жилийн өмнө Женнифер Касуэлл гэдэг 31 настай багш эмэгтэй 15 настай сурагчтайгаа бэлгийн харьцаанд орсон хэргээр баригдсан. Шүүх хурал энэ хавар болж гэм буруутай нь нотлогдсон тул насанд хүрээгүй хүнийг садар самуунд уруу татсан хэргээр таван жилийн хорих ял оноосон. Багш эмэгтэйд ял оноосны дараа хүүгийн эцэг эх нь сургуулийн захиргааг шүүхэд өгч сэтгэл санааны хохиролд 130 мянган долларын нөхөн төлбөр нэхжээ. Учир нь багш эмэгтэй хүүтэй нь дандаа сургууль дээр бэлгийн харьцаанд орж, анги, амралтын өрөө гэх зэргийг удаа дараа ашиглаж байжээ. Түүнээс гадна сургуулийн захиргаа багш эмэгтэйг сурагчаа уруу татаж байгааг мэдэж байсан нь нотлогдсон аж. Гэсэн ч хагас жилийн дотор ямар ч арга хэмжээ авалгүйгээр барахгүй харин ч нуун дарагдуулж өнгөрөөх гэсэн байна. Мөн хэрэг илрэх үед сургуулийн захирал нь сурагч хүүг багшаа гүтгэсэн хэмээн буруутгаж байсан аж. Шүүх энэ бүхнийг үндэслэн сургуулийн захиргааг 130 мянган долларын нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгосон шийдвэр гаргажээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших