Нууц мэдээллийн уурхай

“Өргүй Монгол” ТББ-ынхан гэж хэн бэ ...

Нийтэлсэн: 2017-07-25 01:28:07

Өчигдөр Өргүй Монгол” төрийн бус байгууллагаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ дахь нам, эвслийн бүлгүүдэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн танилцуулгад өрийн хэмжээ 2015 онд ДНБ-ий 39.7 хувьтай тэнцүү байна гэж тусгасан бол өдгөө улсын өрийн хэмжээ ДНБ-ий 58.3 хувьд хүрч хуулиар тогтоосон өрийн дээд хязгаар 18.3 хувиар хэтэрсэн тухай өгүүлжээ. Монголчуудыг өрнөөс гаргах тухайд Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийн  сурталчилгааны үеэрээ амласан. Гэхдээ “Өргүй Монгол” ТББ шаардлагаа Ерөнхийлөгч, Их хурал, Ерөнхий сайдад хүргүүлснийг үзэхэд өрний асуудлаар дан ганц Х.Баттулгыг “амлаж” аваагүй мэт... Ерөнхийлөгч ажилдаа ороод 10 ч хоноогүй байхад өрний тухай шуугиж гарсан энэхүү ТББ нь сонирхол татаж байна.

Өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлын дараагаар дээрхи зургууд цахимаар цацагдсан. “Өргүй Монгол” ТББ-ын тэргүүлэгчдийн нэг нь ХЗДХ-ийн сайд С.Бямбацогттой уулзаж байна. Сайдын царай ямар нэгэн чухал нууц үүрэг даалгавар өгч байгаа мэт харагдана. Удаахь зурагт өнөөх л тэргүүлэгч МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт хуралд сууж байна. Дээрхи зургууд арай ч эвлүүлэг биш бололтой. Үүнээс үүдэн “Өргүй Монгол” ТББ-ын цаана улстөрийн тодорхой эзэд байна гэх хардлага дэгджээ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших