Нууц мэдээллийн уурхай

150 сая доллар хүрэх 4 тонн алт ачсан нацист Германы живсэн хөлгийг илрүүлжээ

Нийтэлсэн: 2017-07-24 13:55:39

Эрдэнэсийн ангуучид шуугиан тарьсан их олз илрүүлжээ. Далай тэнгисээс нууцлаг эрдэнэсийг хайдаг Английн “Advanced Marine Services” компаний хайгуулчид Исландын эргээс зүүн өмнөд зүгт 190 км-ын зайд нацист Германы алт ачсан живсэн хөлгийн байрлалыг тогтоож илрүүлжээ. Живсэн хөлөг нь “SS Minden” хэмээх хөлөг онгоц болох нь тогтоогдсон байна.

Энэ хөлөг Бразиль дахь Германы “Dresdner Bank”-ны алтны нөөцийг ачин 1939 оны 9-р сарын 6-ны өдөр далайд гарчээ. Хөлөг аялсаар Исландын арлын хажууд ирэхэд нь Английн тэнгисийн цэргийн байлдааны хөлөг онгоцнууд илрүүлжээ. Байлдааны “HMS Calypso” болон “MS Dunedin” гэдэг хоёр хэрэх онгоц хавчин хөөсөөр 9-р сарын 24-нд гүйцэхэд Адольф Хитлерийн тусгай тушаалаар хөлгийн бүрэлдэхүүн онгоцоо живүүлжээ.

Живүүлсэн “SS Minden” –д Өмнөд Америкд ажиллаж байсан Германы банкнуудын алт мөнгө гээд нийтдээ дөрвөн тонн эрдэнэс байсан нь одоогийн ханшаар 150 сая долларт хүрэх гэнэ. Нацист Германы алт ачсан онгоцны шуугиан дэгдэхэд Исландын эргийн хамгаалалтын онгоцууд живсэн хөлгийн байрлалыг хамгаалалтандаа авчээ. Өдгөө хөлгийг олсон Английн компанийхан Исландын Засгийн газартай хэлэлцээр хийж байгаа гэнэ.
 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших