Нууц мэдээллийн уурхай

Салаад 28 жил болсон эцэг эхээ 34 настай хүү нь дахин гэрлүүлжээ

Нийтэлсэн: 2017-07-24 06:20:00

DailyМail-д мэдээлснээр 34 настай хүү нь салаад 28 жил болсон эцэг эхээ буцаан нийлүүлж гэрлүүлжээ. Аннете Винслей болон Дункан Грэй нар нь 1979 онд Brands Hatch-ны морин уралдаан дээр танилцаж анхны харцаар дурлаж хоёр жилийн дараа гэрлэжээ.

Удалгүй хүү Стюарт нь мэндэлсэн. Гэтэл хүүхэдтэй болсоны дараа тэдний харьцаа хөндийрч хэсэгтээ тус тусдаа амьдрах болжээ.

Энэ нь гэр бүлийг нь улам сулруулж 1989 онд албан ёсоор салжээ.  Эх нь хүүгээ өөртөө авчээ. Ийнхүү 20 гаруй жил өнгөрч хүү Стюарт нь 34 нас хүрчээ. Харин хүү нь эцэг эхээ буцаан суулгах төлөвлөгөө сэдсэн байжээ. Тэрээр уйгагүй зүтгэж ятгасны хүчинд эцэг эхээ уулзуулж чадсан байна. Бараг 400 кмын хол амьдардаг ааваа авчирах гэж нэлээд юм болжээ. Хүү нь тэднийг анх учирсан газарт нь аваачиж уулзаж болздог байсан газраар нь явуулжээ.

Энэ тухай хатагтай Аннете “Дункантай дахин уулзахад эхэндээ өмнө нь бид ерөөсөө эхнэр нөхөр хоёр байгаагүй мэт сэтгэгдэл төрсөн. Харин хүү маань бидний унтарсан мартагдсан хайрыг сэргээх гэж бүхнийг хийсэн. Бид салаад 20 жил болсон ч сэтгэлийн мухарт жаахан гэсэн хайр үлдэж хоцорсон байжээ. Тэр бүхнийг хүү маань ахин асааж чадлаа” гэжээ. Хүү нь тэднийг санаандгүй тохиолдол мэтээр зочид буудалд хамт орхиж бүр машинд нь цуг цоожилж байсан гэнэ. Энэ мэт олон удаагийн явдлын дараа хоёр арван жил тусдаа байсан хос ярилцаж сэтгэлээ нээлцсэн аж. Саяхан тэд ахин гэрлэсэн агаад хурмын гол баатар нь хүү Стюарт нь байжээ.
 

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших