“Хунтайж” П.Давааням Чингис хааны “офшор” дансыг олж өөрийн хөрөнгөөр зарлалаа
Нийтэлсэн: 2017-07-24 03:33:25
.jpg)
“Чингис Хааны Дэлхийн Академ”-ийн тэргүүн, Хунтайж П.Давааням шавь нарын хамт хэвлэлийн бага хурал хийж Их хааны хөрөнгө орлого, үл хөдлөх хөрөнгийн талаар мэдээлжээ. Хунтайжтан хурлын эхэнд “Чингис хааны нэр дээр бүртгэлтэй зөвхөн үл хөдлөх хөрөнгө гэхэд 721.1 тэрбум доллараар хэмжигддэг, тэр нь миний өмч мөн” хэмээн мэдэгдсэн. Иймд өөрийг нь Их хааны хууль ёсны залгамжлагч болохыг хүлээн зөвшөөрөхийг Монгол Улсын Засгийн газраас сүүлчийн удаа шаарджээ. Эсбөгөөс айхтар зүйл болно гэж айлгасан байна.
NUUTS.mn
