Нууц мэдээллийн уурхай

Төмөр замд 55,1 тэрбум төгрөг шилжүүлэх эрх нэээсэн 91-р тушаалын тухай А.Гансүх худал мэдүүлсэн үү, Д.Цогтбаатар гүтгэсэн үү ...

Нийтэлсэн: 2017-07-24 01:52:07

Х.Баттулга, А.Гансүх нар холбогдсон төмөр замын хэрэгт ТӨХ, ЗТЯ-ны хамтарсан 91-р тушаал гэж алдартай баримт бий. Энэ тушаалд тухайн үеийн дарга Д.Цогтбаатар, ЗТ-ийн сайд А.Гансүх нар гарын үсэг зурсан тул бүлэглэсэн гэж үзсэн. Уг тушаал нь 2013 оны 5-р сарын 6-ны өдөр гарсан. 91-р тушаалаар “Ухаа худгаас Гашуун сухайт” чиглэлийн 267 километр орчим төмөр замын суурь бүтцийг барих ажлыг “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлэн өгөхийг зөвшөөрчээ. Энэ тушаал гарсан өдөр нь л “Монголын төмөр зам” ТӨХК-ны гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэ нь “Эс Си Ти И Си Эм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Лий Жон Ёлтой төмөр зам тавих барилгын ажлын зураг төсөл худалдан авах, барилгын ажлын гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Улмаар  “МТЗ” ТӨХК-иас “Эс Си Ти И Си Эм”-д  55,1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Ийм их хэмжээний санхүүжилт өгөх эрхийг нээсэн тушаал хэрхэн гарсан нь өдгөө бөөн будлиан гэнэ. Энэ тухайд А.Гансүх, Д.Цогтбаатар нар нь өөр өөр мэдүүлэг өгдөг. А.Гансүх нь эхлээд “...Samsung C&T компанитай “Энержи Ресурс рейл” ХХК-ийн байгуулсан гэрээний эрх, үүргийг зохих журмын дагуу шилжүүлэн авч ерөнхий гүйцэтгэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргахыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Монголын төмөр замын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяад даалгасан ...” гэжээ. Ингээд ТНБД Б.Батзаяа нь ТӨХ-ийн даргаар гарын үсэг зуруулсан болж таарсан. Энэ мэдүүлгийн дараа А.Гансүх нь Д.Цогтбаатартай хамт суугаад нэгэн зэрэг гарын үсэг зураагүй, ер нь тушаал хэрхэн гарсан, хэн эхэлж гарын үсэг зурсаныг огт санахгүй байна хэмээн бүр будлиантуулсан мэдүүлэг өгчээ.

Харин Д.Цогтбаатар нь ЗТЯ, ТӨХ-ны хамтарсан тушаал гаргах бол эхлээд хамтарсан ажлын хэсэг томилогдсон байх ёстой гэжээ. Гэтэл хамтарсан ажлын хэсэг гарсан эсэх нь тогтоогдсонгүй. Дараа нь миний гарын үсэг биш байна гэж мэлзэж үзсэн ч сүүлдээ “...гарын үсэг нь бол миний гарын үсэг мөн байгаа юм, гэхдээ хаана хэзээ зурсанаа санахгүй байна...” гэжээ. Харин ч ямар нэгэн байдлаар зальдаж, анхаарал сарниулсан, бичиг цаасан дунд оруулж байгаад мэдэгдэлгүйгээр гарын үсэг зуруулсан байж таарна гэж мэдүүлжээ. Эцэст нь зоогийн газарт зурсан гэж хүлээсэн байна. ЗТ-ийн сайд  А.Гансүх хорооныхоо удирдлагын газрын дарга Болормааг дагуулаад ирэхэд болно гэхэд нь дагуулаад зоогийн газарт очжээ. Очиход ТНБД Б.Батзаяа лав байсан гэнэ. Ингээд 30-40 минут сууж хоол идэцгээжээ. “... Одоо бодоход Болормаа, Гансүх, Батзаяа нар нь хоорондоо бие биенээ мэддэг ч хүмүүс юм уу тодорхой хэлж мэдэхгүй байна. Юм ярьж байх зуур л зуруулсан байх. Юуг нь мэдэлгүй танилцалгүй зурсан нь миний буруу...” гэж хүлээжээ. Гэтэл ТНБД Б.Батзаяа, ТӨХ-ны газрын дарга Болормаа нар нь зоогийн газарт уулзалт болоогүй гэсэн мэдүүлэг өгсөн гэнэ. Ийнхүү А.Гансүх, Д.Цогтбаатар нар нь 91-р тушаалд гарын үсэг зурсанаа хүлээдэг ч тушаал хэрхэн боловсрогдсон, хэзээ хаана гарын үсэг зурсан, хэн эхэлж зурсан талаар тодорхой зүйл хэлдэггүй. 91-р тушаал нь эх хувиараа ч олдоогүй гэвэл уншигч итгэхгүй байх. ТӨХ-ны бичиг хэргийн эрхивыг мөрдөгчид шүүж үзэхэд 91 гэсэн дугаартай тушаал гарсан ч тэр нь нэгэн ажилтанд сахилгын арга хэмжээ авах тушаал байсан гэнэ. Ийнхүү 55,1 тэрбум төгрөг гаргах эрх нээсэн тушаалд сайд асан А.Гансүх, дарга асан Д.Цогтбаатар нар бие биенээ буруутгасаар байна. Тэд гарын үсэг зурсанаа хүлээдэг ч хэн нь ч эхэлж гарын үсэг зураагүй хэмээн мэлзсээр байна. Учир нь эхэлж гарын үсэг зурсан нь эхэлж буруутах аюултай гэнэ.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших