Нууц мэдээллийн уурхай

"Тэмцэгч" Л.Оюун-Эрдэнэ буюу ДБҮААГ-аар дүүрэн Хэнтийнхэн ...

Нийтэлсэн: 2017-07-24 00:37:12

Алдарт 60 тэрбумын эсрэг Ардын намынхан дуугарч эхэллээ. Бүр тодруулбал У.Хүрэлсүхийн талын бөх маягийн "бакь" Л.Оюун-Эрдэнэ. Гайхалтай нь тэрээр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө энэ талаар огт ам нээгээгүй, таг дуугай явсан. Харин одоо намын нэр дэвшигч нь ялагдаж наадам дууссан тул “цод цод” гэж эхэлжээ. Тэрээр өөрийн цахим “зэвсгээрээ” намын дарга, Ерөнхий сайд нар луугаа шууд дайрлаа.

Гэтэл сонгуулийн өмнөхөн дайраад байгаа хүнтэйгээ нэг дуранд багтах гэж хөл алдан гүйж явсан. Өнөөдөр магтаад маргааш муулдаг нь МАН-ын залуусын гэм биш зан гэдгийг бүгд мэднэ. Тэмцэгч Л.Оюун-Эрдэнэ төрийн албыг арилжсан 60 тэрбумчдаас намаа цэвэрлэнэ гэж тунхаглав. Үнэндээ баригдсан нь Ц.Сандуй болохоос бүгд л адилхан байсан, одоо ч байгаа. 

ГХЯ-ны харьяанд Дипломат байгууллага, үйлчилгээ аж ахуйн газар гэдэг том агентлаг бий. Даргаар НАМЗХ-оос гаралтай Ё.Нямжав гэдэг мисс бүсгүй ажилладаг. Энэ газарт өнгөрсөн оноос хойш Хэнтийнхэн бүр тодруулбал Бор-Өндөрийнхөн олноороо ажил албан тушаалд орсон. Сүүлдээ албан тушаалаа бие биендээ дамжуулдаг болсон. Өнгөрсөн оны намар саяны наадмаар гурван хуруугаа гозойлгодог улсын арслан Хэнтийн Э.Оюунболдын эхнэр ажилд орсон ч удалгүй албан тушаал, цалингаа голоод гарсан. Харин түүний оронд ахиад л Хэнтийн НАМЗХ-ны нэгэн даргын эхнэр ажилд орсон. Засгийн эрх авсан нам төрийн албыг арилждаг, өөрийн талыхнаар дүүргэдэг гэдгийг бүгд мэднэ. Энэ ажилд УИХ-ын гишүүд ханцуй шамлан орсоор ирсэн. Эдгээр гишүүдийн л тавьсан хурган ишгэн дарга нар нь жинхэнэ ажлын саад садаа болдог. Энэ мэт тавиулууд л хөөрхий Ж.Батсуурь сайдыг доороос нь хавчиж бас “эзэндээ” хов зөөж дээрээс нь дарамтлуулсаар нэг л өдөр огцруулсан. Одоо Ардын намд төрийн албыг зардаг зардаггүй гэсэн хоёр бүлэглэл үүсжээ. Нэг нь хар хэрээ нөгөө нь энхийн цагаан тагтаа гэнэ. Гэхдээ үүнд олон нийт итгэхгүй. Баригдаад баалуулж байгаа нь Ц.Сандуй болохоос оролцохын хувьд бүгд гараа дүрцгээсэн шүү ...
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин99 /203.91.115.42/ 2017-07-24 16:56:05

    наад залуутай чинь зөндөө хүмүүс очиж уулзаад ажилд ордог юм бна лээ. мэргэжлийн хяналт. гэмтэл согог. статистикийн газар нтр гээд л мөнгийг нь өгч чадахгүй хүн хоосон хоцорч мөнгө өгсөн нь ордог нь үнэн.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших