Усан цэргүүд интернэтийн хурд удааны улмаас порно үзэж чадахгүй байгаа талаараа Ерөнхий сайддаа гомдол мэдүүлжээ
Нийтэлсэн: 2017-07-23 11:57:54
The Times-д мэдээлснээр Их Британы Ерөнхий сайд Тереза Мэй эрэлхэг усан цэргүүдээсээ гаргасан хачирхалтай гомдлыг шийдвэрлэх хэрэгтэй болжээ. Даунинг-стрийт дэхь Засгийн ордонд Засгийн газраас усан флотын удирдлага болон бие бүрэлдэхүүний төлөөллийг хүлээн авч цайллага хийжээ. Цайллагийн дараа үдэшлэг болсон байна. Энэ үеэр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд усан цэргийхэнтэй албан бус байдлаар ярилцан гомдол санлыг нь сонсжээ. Гаргасан гомдол хүсэлтийн дунд шумбадаг завины усан цэргүүдийн тавьсан гомдол тэр оройн гол сэнсааци болсон гэнэ. Шумбадаг завиныхан удаан хугацааны алсын аялалын үеэр интернэтийн хурд муугийн улмаас порно үзэж чадахгүй байгаа тухайд гомдол гаргажээ. Алсын аялалын үеэр усан цэргүүдэд насанд хүрэгчдийн кино үзэхийг нь хориглодоггүй гэнэ. Усан цэргүүдийн гаргасан гомдлыг сонсоод Ерөнхий сайд хатагтай нэлээд ичжээ. Гэсэн ч асуудлыг ойрын үед шийдэж өгнө хэмээн амласан гэнэ.
NUUTS.mn