Ухаалаг захирал хоцордог ч мэргэжилдээ сайн ажилтандаа машин авч өгчээ
Нийтэлсэн: 2017-07-22 01:22:23
Чатри Ситьотонг 100 ажилтныхаа амралтанд жил бүр 500 мянган доллар зарцуулдаг
Холимог тулааны урлагийн хичээл заадаг Evolv компаний орлого сүүлийн таван жилд тогтмол жилийн 30 хувийн өсөлттэй гарчээ. Энэ компанид тулааны урлагийн 100 гаруй багш ажилладаг. Жил бүр захирал нь дэлхийн хамгийн тансаг амралтанд ажилтнуудаа амраадаг агаад 500 орчим мянган доллар зарцуулдаг. Ажилтнууд нь 1-р зэрэглэлээр нисэж лимузинээр давхиж таван одтой буудалд буудаг.
BrewDog компани нохойтой болсон ажилтандаа 7 хоногийн цалинтай чөлөө өгдөг
Шар айрагны энэ компани гөлөг худалдаж авсан эсвэл нохой нь гөлөглөсөн, алга болсон бүр үхсэн бол тухайн ажилтандаа долоо хоногийн цалинтай чөлөө өгдөг гэнэ.
Энэтхэг тэрбумтан 5 жилийн дотор 400 ажилтандаа байр, 1240 ажилтандаа машин авч өгчээ
Hare Krishna Export нь 2000 гаруй ажилтантай. Компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Савжи Дхолаки таван жилийн хугацаанд 400 ажилчнаа байртай, 1240 ажилчнаа машинтай болгожээ. Түүний хүү нь хөдөөний салбарт нь сарын 108 долларын цалинтай менежер хийдэг.
Дизайнер босс ажилтнууддаа бүтээлч санааны бүтэн жилийн цалинтай чөлөө өгдөг
Sagmeister & Walsh Inc студийн эзэн, дизайнер Штефан Загмайстер нь загвар зохион бүтээгчдэд тодорхой хугацаанд завсарлага зайлшгүй хэрэгтэй гэж үздэг. Студийн дизайнерүүд таван жил тутамд нэг удаа бүтээлч санааны бүтэн жилийн цалинтай чөлөө авдаг. Энэ үеэрээ амарч зугаалахаас гадна шинэ санаа шийдлийн эрэл хийдэг.
Hime & Co гэр бүлийн асуудалд орсон ажилтнууддаа цалинтай чөлөө өгдөг
Энэ компани ажилтнуудынхаа сэтгэл санааны тогтвортой байдалд их анхаардаг. Салалт болон найз залуу/бүсгүйгээсээ салсан ажилтнууддаа наснаас нь хамаарч тодорхой хугацааны цалинтай чөлөө өгдөг. 20-25 настай бол хоёр өдөр, 25-30 настай бол дөрвөн өдөр, 35-40 настай бол долоо хоног, харин түүнээс дээш настай бол 10 хоногийн чөлөө өгдөг.
Хоцордог ахлах тогоочдаа машин худалдаж авч өгчээ
Алекс Риос нь томоохон сүлжээ зоогийн газартай агаад Вероника Солис нь түүний нэгэн зоогийн газрын ахлах тогооч аж. Тэрээр ажилдаа маш сайн ч байнга хоцордог байжээ. Гэр нь холоос гадна машингүй аж. Компаний удирдлагын хурлаар хоцордог ахлах тогоочийг ажлаас нь халах шийдвэр гаргахад эзэн хориг тавьж тэр дор нь Вероникад машин худалдан авч өгөн асуудлыг шийджээ.
НУУЦ.мн
mongold iim zahir*** her ih baida bol